Дуучин Амина сонгуульд балчирджээ

“Universe best songs-2009″ наадмын шилдэг 25 оролцогчийн нэг Т.Амина өөрийн гэсэн уран бүтээлээ дунд сургуулийн бяцхан охин байхдаа л үзэгчдэд сонирхуулж ирсэн билээ. Тэгвэл дуучин бүсгүйд маань урлагийн тогоо багадсан бололтой. Нийгмийн идэвхи зүтгэл сайтай хэмээгддэг дуучин бүсгүй багаасаа улс төрч болох хүсэлтэй явдаг гэнэ. Тэрбээр МАН-д гишүүнээр элссэн бөгөөд намын дэргэдэх “Нийгмийн ардчилал” Монголын оюутны холбооны дэд Ерөнхийлөгчөөр саяхан сонгогдсон аж. Түүнчлэн өөрийн амьдардаг дүүргийнхээ ИТХ-д нэр дэвшинэ хэмээн төлөвлөөд байсан ч хүсэл нь талаар болсон байна. Учир нь энэ жилийн сонгуульд хүч үзэхэд арай л балчир байна хэмээн “томчууд” нь үзжээ.

Д.Отгон secret.


URL:

Сэтгэгдэл бичих