Аавынхаа хүүхдийг тээж буй бүсгүй
АНУ-ын иргэн 28 настай Пенни Лавренсе удаан хугацааны турш хайсан эцгээ олсон бөгөөд тэрээр ааваасаа хүүхэдтэй болсон тухай мэдээ интернэтийн шуугиант мэдээллийн нэг болжээ.
Тэрээр ээж болон эмээ, өвөөгөө нас барсны дараа цор ганцаар үлдэж өөрийн аавыг хайхаар олохоор шийджээ. Түүнийг төрөхөөс өмнө эцэг эх нь салсан аж. Пенни аавыгаа Teхас муж улсын Хьюстон хотоос олжээ. Харамсалтай нь тэд бие биенээ олсон аав охин хоёрын хайр биш , хайр дурлалын харьцаа үүсгэсэн байна.Түүгээр ч үл барам Пенни бүсгүй өөрийн төрсөн эцэг Жерри Райнаас бие давхар болсноо мэдэгджээ. Харин ноён Жерри “Бид анх танилцаад л нэг нэгэндээ дурласан. Бид насанд хүрсэн хүмүүс болохоор өөрсдөө юу хийхээ мэдэж байна” хэмээн “The Irish Sun” сонинд өгсөн ярилцлагандаа хэлжээ.
“Бид эцэг, охины холбоо өмнө тогтоож байгагүй бөгөөд энэ талаар туршлага байхгүй. Уулзалтын хувьд насанд хүрсэн хүмүүс шиг л уулзсан” гэж Пенни мөн ярьсан байна. Жерри одоо хайртай охиныг нь түүнээс салгачих вий хэмээн хуулийнхаасаа ихээхэн эмээж байгаа аж. Этгээд ч гэмээр энэ хос хүүхдийнхээ эхний гурван сарыг тун сайн ажиглаж, хэрэв ямар нэг төрөлхийн гажиг илрэхгүй бол хамтдаа хүүхдээ өсгөнө гэж хэлжээ.
URL: