Хар үүрээр хашааны буланд С.Түмэнгэрэл…
Сонгуульд нэр дэвшиж байгаа нөхдүүдийн нойр нь ч хүрдэггүй гэдэг үнэн бололтой. Лав л УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж байгаа Өгөөж компанийн захирал С.Түмэнгэрэл гэхэд өглөөний 06 цагт сонсогчидтойгоо уулзалт хийсээр явна.
Хэд хоногийн өмнө тэрээр өглөөний 06 цагт Толгойт орчимд автобусны буудал бараадасхийн таарсан хүн болгонтой гар барин их л тайвуу алхаж яваа харагдсан. Сонгинохайрхан дүүрэг хамгийн олон хүн амтай. Тэгэхээр хүн бүртэй тулж уулзаж байгаа түүний байдлаас харахад энэ сонгуульд бүх хүнд өөрийгөө таниулж амжихгүй дэг ээ.
Мэдээж Их хуралд сонгогдохыг зорилгоо болгосон хүнд ч яахав, нойр нь хүрдэггүй, үүрийн таван жин үдшийн бүрий хүртэл уулзалт хийгээд ажилладаг юм байж.
Харин түүнтэй уулзах гээд өглөө эртлэн босч, үдэш амрахгүй уулзаж зогсох хүн хэр олон бол. Магадгүй иймэрхүү байдлаар хэт их зүтгэл гаргаснаасаа болоод амралтын цагаар ч амраадаггүй, хар үүрээр хашааны буланд зогсож байдаг гэсэн базаахгүй хоч зүүгээд сонгогчдодоо таалагдах гэсэн биш түлхчих вий дээ
Б.Эрхэс Зууны мэдээ
URL: