Мисс Е.Нямжав “Шинэ дэлхийн” шинэ захирал болсон уу

“Монголын мисс” тэмцээнийг чансаатай байх үед буюу 2000 онд миссээр тодорч байсан Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Ё.Нямжав сэтгүүлч мэргэжлээр БНХАУ-д магистр хамгаалж байгаа нэгэн.

Тиймдээ ч МАН-ын хоёр генсекийн үүсгэн байгуулж, 100 хувийн хөрөнгө оруулсан “Шинэ дэлхий” телевизэд Ё.Нямжавын үүрэг оролцоо маш их бөгөөд эгч,дүүс тус телевизийн бодлогыг тодорхойлж, ажилтан авах, халах, эфирт юу нэвтрүүлэх, хэнтэй ямар харилцаа холбоотой ажиллах эсэхийг шийддэг гэнэ.

Уг нь түүнийг нэг хэсэг миссүүд зөвхөн мөнгөтэй эрчүүдийг сонгодог гэх жишгийн эвдэж чадсан бүсгүй хэмээн үнэлдэг байсан. Учир мисс бүсгүй маань олон танил биш Дарханы залууг сонгосон ч тэрхүү амьдрал нь удаан үргэлжлээгүй, хүүхэдтэй байсан ч салсан.

Гэвч мисс бүсгүй нөхрөөсөө салсаныхаа дараа жирэмсэн болж дахин нэг хүүхэд төрүүлсэн. Харин тэрхүү хүүхдийнх нь эцгийг нь МАН-ын нөлөө бүхий гишүүний хүүхэд гэх бор шувуу энэ тэрүүгээр нисдэг юм билээ.


URL:

Сэтгэгдэл бичих