Цахим үнэмлэх хуурамчаар хэвлэж байжээ
УИХ-ын сонгуулийг автомат системээр явуулах болсонтой холбогдуулан цахим үнэмлэх олгох шийдвэр гарсан. Гэвч цаг хугацаа, зарим асуудлаас болоод зөвхөн иргэний үнэмлэхээ гээж үрэгдүүлсэн болон шинээр авах иргэдэд цахим үнэмлэх хэвлэхээр болсон. Цахим үнэмлэх олгох ажил үргэлжилж байгаа. 25, 45 насны хугацаа нь дууссан, сунгалт хийгдээгүй иргэний үнэмлэхтэй иргэдэд цахим үнэмлэх олгох ажлыг УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгогчдийн нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын хорооны дарга З.Энхболд болон, Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд, УБЕГ-ын орлогч дарга, Тагнуулын газрын мэргэжилтний хамт шалгалт хийсэн аж. Гэтэл Хан-уул дүүргийн 11-р хороонд 63 ширхэг үнэмлэх хэвлэсэн байна. Өөрөөр хэлбэл, тэдгээр иргэд дээрхи хэлсэн гурван ангилалд ороогүй, иргэний үнэмлэхээ гээсэн гэж хүсэлт гаргаагүй, 25, 45 нас хүрээгүй, гээгээгүй хүмүүс байжээ. УБЕГ-т УИХ-ын тогтоолоор цахим үнэмлэх олгохоор болсон 64 мянган хүнээс гадна, 28 мянган хүнд цахим үнэмлэх өгөхөөр хэвлүүлж байгааг тогтоосон байна. УИХ-ын тогтоолын дагуу заасан тоо ширхэгээс хэтрүүлсэн 28 мянган ширхэг иргэний үнэмлэхийг тараахгүй байх шийдвэр өгчээ.
URL: