УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Одхүү нар гадны эрх ашгийг хамгаалагч, тавиул…

Доктор С.Авирмэд: Ашигт малтмалын хуулийн тодорхой заалт гадны ашигт үйлчилсэн нь үнэн юм чинь түүнийг санаачилсан улс төрчид гадны “тавиул” гэдэг нь ч үнэн

УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Одхүү нарыг гадны эрх ашгийг хамгаалагч, тавиул хэмээн гүтгэсэн үндэслэлээр  эрүүгийн хэрэгт татагдаад буй МУИС-ийн багш, доктор С.Авирмэд  хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Түүнийг саяхан МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ хамтдаа хасуулсан  академич С.Нарангэрэл өмгөөлж буй бөгөөд түүний хэлж буйгаар доктор С.Авирмэдэд тулгаж буй  гүтгэлгийн хэрэг нь  огт үндэслэлгүй бөгөөд үнэн бодитой зүйлээр баталгаажуулсан мэдэгдлийг энэ оны 4 сарын 11 өдөр нэгэнт  хийсэн  хэмээв.

Эдийн засагч С.Авирмэд  энэ тухай :
” Монгол улсын иргэн хүнийхээ хувьд ашигт малтмалын тухай хуулин дахь шударга бус заалтыг илчилснээс бус  ямар нэг улс төрийн үйл ажиллагаатай холбоогүй зүйл байтал намайг улс төрийн гүтгэлэг хийлээ гэж үзэн ийнхүү ял тулгаж байгаа нь дэндүү шударга бус зүйл.Ашигт малтмалын хуулийн тодорхой заалт гадны ашигт үйлчилсэн нь үнэн юм чинь түүнийг санаачилсан улс төрч гадны “тавиул” гэдэг нь ч үнэн .
Түүнээс гадна үнэхээр би улс орныхоо төлөө хэлсэн үг маань намайг ял сонсоход хүргэж байгаа бол манай улсын бүх иргэний хөдөлгөөнүүд ял сонсох болно” гэж өгүүлсэн юм.

Ч.Явуу

http://www.sonin.mn/news/politics-economy/4413


URL:

Сэтгэгдэл бичих