АН-аас нэр дэвшигч Ц.Оюундарь улстөрийн алуурчин

Ардчилсан намын жагсаалтын 27-д бичигдэн Хан-Уул дүүргээс УИХ-д нэр дэвшээд байгаа Ц.Оюундарь үнэхээр хударгагүй нэгэн билээ. Уг нь аав нь радиогийн сэтгүүлч Мятавын Цагаан гэж Говь-Алтай аймгийн уугуул, биллярд сайн тоглодог, сайхан сэтгэлтэй хөх өвгөн бий.

Аавыгаа дуурайвал сайн л хүн баймаар сан. Харин түүнийг Орхон аймгийнхан буюу Эрдэнэтчүүд үзэн яддаг билээ. Учир нь Эрдэнэтчүүдийн бахархал болсон Эрдэнэт үйлдвэрийн захирал агсан Ш.Отгонбилэгийг элдэвээр гүтгэн гүжирдэж, эмнэлэгт хэвтэх болтол нь сэтгэл санааны дайралт хийж явсан хүн бол Ц.Оюундарь юм. Зууны луйвар хэмээх нэвтрүүлгийг телевизээр гарган үе шаттайгаар гүтгэн гүжирдхэд мэдээж ямар ч эрүүл ухаантай хүн сэтгэл санааны хямралд орж ажил төрөлөө тайван хийж чадахгүй  нь мэдээж. Ер нь нэг хэсэг улстөрчдийг элдэвээр ангуучлан дарамталж, нэр хүндийг нь гутаан доромжилдог  хүүхнүүд олшироод байсан цаг. Сайд асан Ши. Батбаярыг өөрийг нь оролдсон, хүчиндэхийг завдсан хэмээн нэг сэтгүүлч бүсгүй баахан гүтгэж эцэст нь Ши. Батбаяр сайд “Мөлхөө сайд” гэсэн нэг муухай хоч зүүгээд л сураггүй болсон. УИХ-ын гишүүн, яруу найрагч О.Дашбалбар агсаныг бас л нэг нэр төрд дуртай сэтгүүлч хүүхэн элдэвээр гүтгэн гүжирдэж, хүчиндчихлээ энээ тэрээ гэсээр нэр төрд нь цав суулгаж амжсан. Тэгвэл АН-аас УИХ-д горилогч Ц.Оюундарь бас л тийм бүсгүйчүүдийн нэг бололтой. Энэ бүсгүйд талийгаач Ш.Отгонбилэгийн гэргий Д.Туяа, хүү О.Содбилэг нар нь одоо ч дургүйцэн, үзэн яддаг гэсэн явган яриа үнэний ортой л юм билээ.

Ө.Отгонбат


URL:

Сэтгэгдэл бичих