Улс төрийн уран нугараач Б.Лхагважав, “Алим” хочит Ц.Батбаяр нар Хан-Уулчуудыг урхидахаар санаархав
Аймаг, сумдын Засаг дарга нар АТГ-т шалгагдаж, зарим нэг нь ял авсаар өнөөдрийг хүрсэн бол Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат нарын ганц нэг хүний хэрэг цагаадаж байна.
Нөгөөтэйгүүр, мөн л тус дүүрэгт 2008 онд нэр дэвшиж байсан, Багахангай дүүргийг найман жил удирдахдаа гурван ч удаа хөлдөөхөө шахсан УИХ-ын гишүүн “Алим” Ц.Батбаяр баянзүрхчүүдийг бүгдийг нь амины орон сууцтай болно гэж хошгируулаад сонгогдож байсан билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар тэр бүтэлгүй амлалт өгсөндөө тус тойргоо орхиж, Хан-Уул, Багануур, Багахангай дүүргүүдийг овоо хараандаа авчээ. Тэр удирдаж байсан дүүргээсээ овоо олон хүний санал авна гэж горьдсон биз. Тэгвэл ард түмэн нэлээдгүй сонгуулийн ард гарч, хэрсүүжсэн тул хэн нь хэн бэ, харин хэн нь худал ярьдаг вэ гэдгийг ялгаж салгахтайгаа болсон. Тэгэхээр Ц.Батбаярт дахин сонгогдох боломж үгүй юм. Харин тэрбээр ойр ойрхон мэдүүлэг өгч. АТГ хавиар сонгуулийн сурталчилгаа хийх цагаасаа хумслан байж үзэгдэх болсон аж. “В” телевизийн нууц ноёнтон тэрбээр ажилчдынхаа цалин хөлсийг цаг хугацаанд нь тавьж чадаагүйгээс болж нөгөөдүүл нь хаяж гарсан гэлцдэг. Тэгэхээр санаачилсан, сэдсэн бүхэн нь урагшгүй байдаг ийм хүнийг Хан-Уулчууд сонгохгүй нь ойлгомжтой.
Түүнтэй хамт МАН-аас тус тойрогт олноо “Урбанек” Б.Лхагважав хэмээн алдаршсан бас нэг туйлбаргүй нөхөр сойгдож байгаа. Монголын Гимнастикийн холбооны дэд ерөнхийлөгч хэмээх сэтэртэй улс төрийн уран нугараач энэ нөхөр улс төрийн үзэл бодол нь улирлын шинжтэй хувьсан өөрчлөгдөж байдаг билээ. Ийм увайгүй нөхдийг төрийн эрх барих дээд байгууллагад сонгож болохгүйг сонгогчид эрхбиш мэдэж байгаа биз ээ.
Х.БАЛТ
URL: