Б.Амгалан авхайн амьгүй албатууд сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчиж байна
Манай сонины редакцид Баянгол дүүргийн нэгэн цэцэрлэгийн багш эмэгтэй хандсан юм.Тэрээр тус дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Засаг дарга Б.Амгалангийн талаар гомдол мэдүүлэв.
Үүний учрыг сийрүүлбэл, тус дүүргийн төрийн мэдлийн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд Сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчин ажилтнуудынхаа хөдөлмөрлөн байж олсон хэдэн бор цааснаас дур мэдэн мөнгө татах ажлыг идэвхийлэн хийж байгаа аж. Засаг дарга Б.Амгалангийн ноёрхлын үед сургууль, цэцэрлэг, бусад төсвийн бай- гууллагуудын удирдлагад шургалж амжсан увайгүй этгээдүүд түүний сонгуулийн сурталчилгаанд ашиглагдах хөрөнгө мөнгийг босгож, тал засахаар шийдвэрлэсэн байна.
Багш бүсгүй цалингаа автал түүний хөдөлмөрийн хөлснөөс таван мянган төгрөг суутгачихсан байжээ. Учрыг лавлабал, цэцэрлэгийн ажилтнууд нийтээрээ тэрхүү “хандив”-ыг өргөсөн нь тодорхой болов. Дээрээс өгсөн чиг үүргийн дагуу байгууллагуудын ажилчдын цалин хөлснөөс тодорхой хэмжээний “суутгал” тооцож байгааг ам султай нэгэн түүнд хэлжээ. Сумын зоотехникчээр ажлын гараагаа эхлүүлж байсан Б.Амгалан авхай энэ шударга бус, хууль зөрчсөн үйлдлийг мэдсэн байж таарна. Гэвч хориглоогүй нь сонирхол татаж байна. Цагтаа хувийн хаусны асуудлаас болж шүүх, цагдаагийн хаалга татаж, АТГ-д шалгагдаж байсан тэрээр амьдралын ханиа хольж, солихдоо гарамгай нэгэн гэж яригддаг.
Гэхдээ энэ нь хувь хүний амьдрал учраас та бидэнд падлийгүй юм. Гагцхүү махаа идэн байж хэдэн бор төгрөгтэй болж байгаа багш, ажилчдын цалин хөлснөөс түүний амьгүй албатууд дур зоргоороо суутгаж байгаа явдлыг төсвийн ажилчид нэгэн дуугаар эсэргүүцэж, зэвүүцэж байгаа аж. Б.Амгалан авхайн үнэнч албатуудад цалингаа сэгсрүүлсэн хүмүүс түүнийг сонгоно гэдэг юу л бол. Үүнтэй төстэй бас нэг хэрэг эрүүл мэндийн салбарт гарчээ. Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдийн дарга нар мөн дээрээс өгсөн үүргийн дагуу тус бүр нь 15 сая төгрөг тушаах ёстой болсон мэдээ байна. Нийслэл хотод төрийн мэдлийн гуч гаруй эмнэлэг байдаг гэхээр энэ их мөнгө хэний сонгуулийн сурталчилгаанд зарцуулагдах нь сонин байж мэдэх юм.
автал түүний хөдөлмөрийн хөлснөөс таван мянган төгрөг суутгачихсан байжээ. Учрыг лавлабал, цэцэрлэгийн ажилтнууд нийтээрээ тэрхүү “хандив”-ыг өргөсөн нь тодорхой болов. Дээрээс өгсөн чиг үүргийн дагуу байгууллагуудын ажилчдын цалин хөлснөөс тодорхой хэмжээний “суутгал” тооцож байгааг ам султай нэгэн түүнд хэлжээ. Сумын зоотехникчээр ажлын гараагаа эхлүүлж байсан Б.Амгалан авхай энэ шударга бус, хууль зөрчсөн үйлдлийг мэдсэн байж таарна. Гэвч хориглоогүй нь сонирхол татаж байна. Цагтаа хувийн хаусны асуудлаас болж шүүх, цагдаагийн хаалга татаж, АТГ-д шалгагдаж байсан тэрээр амьдралын ханиа хольж, солихдоо гарамгай нэгэн гэж яригддаг.

Машнууц
URL: