“Made in mongolia” шошготой эдийн засгийн алуурчид буюу Лу. БОЛД

Манай улсын эдийн засаг өсөхтэй зэрэгцээд цөөхөн гэр бүлийн орлого ашиг огцом өсч, тэд олон улсад Монголыг төлөөлөн бизнес хийдэг болсон нь нууц биш. Тийм ч учраас тэдний олонх нь бизнесээ улс төртэй холбож, улам бүр зузаатгах гарцыг Монголын төрөөс олж харах болсон нь аль хэдийнэ ил болсныг бид мэднэ. Энэ бол “Made in mongolia” шошготой эдийн засгийн алуурчдын арга ажиллагаа. Тэдэн дундаа өнгөрсөн 20 жилийн бизнесийн түүх хийгээд Монголынхоо хөрөнгөөр хэрхэн гараа угааж, төрийг юуны тулд ашиглаж болдгийг үлгэрлэсэн эдийн засгийн алуурчдын нэг нь яах аргагүй УИХ-ын гишүүн Лу.Болд.
1.    “Ардчилсан холбоо эвсэл”-ын ялалт байгуулж, засаг барьж тоглосон 1996-2000 он бол бүхэлдээ ардчиллынхны хувьд банкны салбарыг дампууруулж тоглох дадлага болж өгсөн байдаг. Энэ дунд хамгийн их будилаан хутгасан нь Ц.Элбэгдоржийн Засгийн газар. Тэрбээр Сангийн сайд Б.Баабарын хамтаар тухайн үедээ хамгийн найдвартай гэгдэж байсан Сэргээн босголт банкийг найдваргүй банкны тоонд оруулан Лу.Болдын “Голомт” банканд нийлүүлэх шийдвэрийг 1998 онд гаргасан байдаг. Ингэхдээ УИХ-д мэдэгдэлгүй шууд дур мэдэн шийдсэнээр барахгүй “Голомт” банк нь тухайн үедээ Монголбанкнаас хоёр сая ам.долларын зээлийн баталгаа гаргуулсан байдаг. Улмаар тус банкны дүрмийн сан хоёр сарын дотор тав дахин нэмэгдсэн гэнэтийн гэмээр хөрөнгийн үсрэлтүүд ч гарч байсныг өнгөрсөн хугацааны хэвлэлийн мэдээллүүд нотолно. Гол нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн үед Лу.Болдтой хамтарч хийсэн будилааныхаа төлөө огцорч, Засгийн газраараа туг тахьсан түүхтэй.
2.     Тэр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаас буухаасаа өмнө Хөвсгөл далайн эрэгт орших фосфоритын ордын лицензийг олгосон. Үүнийг нь өнөөдрийг хүртэл “Хоймор нутаг-Хөвсгөл” хөдөлгөөнийхөн олон нийтэд мэдээлж, УИХ-ын гишүүн Лу.Болдоос Монгол Улсын ундны усны эх булагт фосфорит олгох зөвшөөрөл өгсөн учрыг нь асуухыг хүссэн ч хариултаа олж авч чадаагүй л байгаа.
3.    Монголын арилжааны банкууд нийлэн Өмнөд Солонгосын “Номаранг” корпорациас их хэмжээни мөнгө зээлж луйвар хийсэн нь батлагдаад удаж байгаа. Тэрхүү банкуудын нэг нь Лу.Болд гишүүний “Голомт” банк бөгөөд нэг үе тэдний луйврыг Монгол Улсын гадаад дахь валютын хадгаламжаас төлүүлэхээр яригдаж байсан.
4.    “100 мянган нарны гэрэл” төслийн хүрээнд Засгийн газраас малчдыг гэрэлжүүлж, соёлжуулах хөтөлбөр зарлаж байсан нь саяхан. Гэсэн ч уг хөтөлбөрийг хэрэгжүүлж чадаагүйн бурууг Түлш, эрчим хүчний сайд асан Б.Эрдэнэбат хүлээж байсан. Гэтэл асуудлын цаана нь Өмнөд Солонгосын тал руу манайхаас шилжүүлэх ёстой байсан 1,9 сая ам.долларын төлбөр шилжилгүй цаг алдаснаас хөтөлбөр хэрэгжих боломжгүй болсон байдаг. Харин тэрхүү мөнгийг нь дансандаа саатуулж, эргэлдүүлэн малчдыг гэрэлтэй болгохоос татгалзсан банк нь нөгөө л Лу.Болд гишүүний “Голомт” банк байсан гэдэг. Үүнийг нь тухайн үед хэвлэлээр “Төрийн мөнгө угаах “Голомт” технологи” хэмээн нэрийдэж байсан түүхтэй.
5.    Хамгийн сүүлийн Лу.Болдын 33 хувийг нь эзэмшдэг “Бодь” группын өдүүлсэн будилаан нь цахим үнэмлэх. Энэ эрхийг тус групп Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуягийн ивээлээр ямар ч тендергүй авсан ч цахим үнэмлэхийг хугацаандаа нийлүүлж чадахгүй болчихоод байгаа. Бүхэл бүтэн 30 тэрбум төгрөгийг ямар ч өрсөлдөгчгүй, давуу эрхтэйгээр өөрийн болгосон тус группын балгаар УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн шинэчлэл бүрэн утгаараа хэрэгжих боломжгүй болчихоод буй.
Соёл, амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн паркийг УИХ-ын гишүүн Лу.Болдын “Бодь” групп эзэмшдэг. Тус группын зүгээс удаа дараа “Сайхан парктай болох боломжтой байсан ч газраа булуулгачихлаа” хэмээн шоудсон. Гэвч сүүлийн үеийн нөхцөл байдлаас харахад тэд газраа булаалгаад байна уу, өөрсдөө булааж зараад байна уу гэдэг нь эргэлзээтэй болж эхэлсэн гэж болно. Учир нь “Бодь” группын эзэд болох Лу.Болд тэргүүтнүүд бизнесийн хамтрагч “Алтан тариа” компанийн эзэн П.Цэнгүүнд “Хилтон” зочид буудлын газрыг тасалж өгсөн бол хамгийн сүүлд “МАК” группт мөн л 44 давхар дээд зэрэглэлийн зочид буудал барих газар тасал өгсөн гэдэг. Энэ бүхэн “Made in mongolia” шошготой эдийн засгийн алуурчдын нэг болох УИХ-ын гишүүн Лу.Болдод хамаарах булхайнтай мэдээллийн зах зух нь. Үүнд нь төгсгөл гэж үгүй.
www.secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих