П.Алтангэрэл гишүүн 100 сонгогчтой юу

Асашёорюу Дагвадорж аваргыг зодог тайлаад арлын Японоос ирэхэд талбай дээр 300 гаруй хөгжөөн дэмжигчид нь угтаж байсан.  МУГЖ С.Жавхланг Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшихэд нь 1500 хүн санал өгч байлаа.  Ингээд сумогийн аварга 300-хан, нийтийн дууны ханхүү 1500-хан фэнтэй гэсэн шог яриа гарч байсан.  Тэгвэл үүнтэй төстэй явдал Дорнод аймагт болжээ.  УИХ-д нэр дэвшигчийг тодруулах хурал аймгийн АН-д болж ногоон гэрлээр гарна хэмээн яригдаж байсан П.Алтангэрэл гишүүн санал асуулгаар унаж дөрөвдүгээр байр лүү шидэгдсэн.  Оронд нь “Глобаль удирдагч” сангийн Б.Отгонбат болон Б.Мөнхцэцэг нар нэг хоёроор гарчээ.  УИХ-ын гишүүнийг унагасан явдал нь П.Алтангэрэлтэй хэзээний таарамжгүй аймгийн АН-ын дарга “найзгүй” хэмээх Г.Болдбаатарын явууллага болж таарчээ.  Ингээд маргааш нь П.Алтангэрэлийг дэмжигчид АН-ын байрны өмнө эсэргүүцлийн цуглаан хийх зар тарч олон зуун хүн цуглаж магадгүй гэж айсан Г.Болдбаатар урьд шөнө нь аймгийн төвөөс сэм дутаажээ.  Гэтэл ердөө 100 гаруй хүн цуглаж чанга яригчаар өчигдөрийн АН-ын хурлын шийдвэрийг цуцлахыг шаардаж жагсчээ.  Том цуглаан болно хэмээн эмээж байсан Г.Болдбаатарын талынхан “П.Алтангэрэл ердөө 100 сонгогчтой” гэсэн мессеэж тарааж хариу цохи


URL:

Сэтгэгдэл бичих