Гадныханд хамгийн үнэтэй хотоор Токио шалгарав

Судалгааны байгууллагаас гаргасан гадаадын иргэнд хамгийн үнэтэй хотоор Токио шалгарчээ. Иенийн ханш ам.долларын эсрэг өссөөр байгаа бөгөөд улмаар гадны иргэд тус улсад амьдрахад нэлээд хүнд тусдаг байна. Харин Токиогийн араас Парис, Ром, Амстердам зэрэг хотууд оржээ. Парист жуулчдын буух томоохон зочид буудлын хоёр ортой дунд зэрэглэлийн өрөөний үнэ сүүлийн хэдэн сард гурван хувиар буурснаар жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Тус судалгаанд нийтдээ томоохон 214 хотыг хамруулсан аж.

Б.Золзаяа


URL:

Сэтгэгдэл бичих