Муу хэлдэг социализмийн үеийн хөрөнгөөр баяжигчид

Манайд үндэсний хөрөнгөтнүүд бий болоод нэлээд хэдэн жил болж байна.Тэдний зарим нь “гахай” үүрч хил дамнан худалдаа наймаа хийгээд түүнийхээ ашиг орлогыг хуримтлуулсаар хөрөнгөтэй болсон хүмүүс бий.Тэд бол өөрсдийнхөө ёстой бор зүрхнийхээ пол пол хийн цохилохыг үл тоон зовлон жаргалан гэдгийг мэдэж хөлсөө гоожуулж хөлөө эцтэл зүтгэж байж  хөрөнгөтэй болсон,түүнээ улам нэмэхийн төлөө хямагтай тооцоотой зарцуулж хөдөлмөрлөгчид юм.
Харин зарим нь муу хэлдэг социализмын үед бүтээн босогсон бэлэн үйлдвэр,үйлчилгээний газрыг хувьчилсан нэрээр аваад хөлжсөн хүмүүс байна.Тэд бэлэн хөрөнгөн дээр бамбай халхавч мэт намынхаа хүчээр бууж гэнэт баяжсан учраас баруун солгойгүй мөнгөө цацаж төр засгийн бүрэлдэхүүнд орох гэж зүтэгдэг юм уу гэлтэй.Энд заримаас нь дурдалтай.2004-2012 онд УИХ-н гишүүн,,2008-2012 онд Засгийн газрын гишүүн,Зам тээвэр барилга,хот байгуулалтын сайдаар ажилласан Халтмаагийн Баттулгыг азтай нэгэн гэж болно.Тэрбээр 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгсчээ.1979-1990 онд самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин,1982-1990 онд дүрслэх урлагийн байгууллагад зураачаар ажиллажээ.1990-2004 онд “Женко” ХХК-ий захирал,1997-2004 онд “Баянгол” зочид буудал ХК-ий гүйцэтгэх захирал,1999-2004 онд “Мах Импекс” ХК-ий гүйцэтгэх захирлаар ажиллажээ.
Тэрбээр муу хэлдэг социализмын үе,Ю.Цэдэнбалын тэргүүлсэн төр засгийн зүтгэлээр Германий тусламж авч  бүтээн босогсон “Мах комбинат”,Зөвлөлтийн тусламжаар барьсан “Талх чихрийн үйлдвэр,БНХАУ-ын тусламжаар барьсан “Баянгол” зочид буудлыг хувьчлан авсан, бэлэн хөрөнгөн дээр тарвалзсан  шинэ үеийн баячуулын нэгэн.Урьд нийгмийн үед бүтээн босогсон бэлэн хөрөнгөөр баяжсан учраас тэрбээр хэдэн жилийн өмнөх нэгэн ярилцлагандаа:АН-ын төлөө хөрөнгөө хайрлахгүй гэж хэлсэнийг уншсанаа санаж байна.Талх чихрийн үйлдвэр нь одоо чихэр хийдэггүй ч энэ авсан үйлдвэр нь чихэр шиг амттай ашигтай учраас нэрий нь гээж чадахгүй “Талх чихэр” гэсэн кампани болжээ.
Х.Баттулга  УИХ-ын Баянхонгорын тойрогт 2004,2008 онд нэр дэвшихдээ хөрөнгө мөнгөө үл хайрлан бороо оруулж буй мэт цацан бялхалзсаар эрхэм гишүүн болсон билээ. Энэ 2012 оны УИХ-ын сонгуулиар Х.Баттулга мөн л Баянхонгор аймагтаа нэр дэвшээд сурталчилгааныхаа ажлыг хийж байна.Сонгуулийн шинэ хуулиар сонгогчдын саналыг худалдан авахын тулд нэр дэвшигч сонгогчиддоо мөнгө тараах,бэлэг сэлт өгөх,наадам баяр зохион байгуулах гээд олон үйлдлийг хориглосон билээ.Харин Х.Баттулга сонгогчиддоо мөнгөө цацах уу,үгүй юу гэдэг нь тодорхой биш байна.
Сонгуулийн сурталчилгаандаа мөнгөөр бороо оруулдаг,монголын шинэ үеийн цээж өвчтэй баячуудын  бол УИХ-ы дэд дарга Гаваагийн Батхүү ажээ.Герман улсын тусламжаар барьж тоноглож 1960-аад оны сүүлчээс ашиглаж эхэлсэн Архи пивоны үйлдвэр гэж байлаа.Нэрий нь хэлбэл Г.Батхүү мэтийн “агуу их шинэчлэгчид”  уурладаг өнөө муу нэрт социализмын үед барьж ашиглалтад оруулсан манайдаа томхон ашиг орлого ихтэй үйлдвэрүүдийн нэг.Түүнийг Г.Батхүү хувьчилж авсан юм.Өөрөө хөлс хүчээ шавхаж босгоогүй юм чинь “АПУ” кампаниас олсон ашигаа АН-даа болон сонгуулийнхаа сурталчилгаанд баруун солгойгүй цацахаас яах билээ.2008 оны сонгуулийнхаа сурталчилгаа хийлгэх үедээ Г.Батхүү Өвөрхангайд “Ерөөл” архийг ачааны машинаар тээж очоод, нутгийнхныгаа шартаж пологттол маанагтуулсан гэж байгаа.
Саяхан Сонгуулийн хуулийг зөрчсөн УИХ-ын дэд дарга маань тойргийнхоо 560 хүнд 168 сая төгрөг тараасан паян нь илрээд амьсгаа дээртэй байсан юм.560 хүн тус бүр 300 мянган төгрөг авсаныг буруутгах аргагүй.Өгч буй олзыг авахаас яах вэ.Харин тэр хүмүүс авлигалыг монголынхоо хөрснөөс арчихыг боддог шудрага иргэд бол сонгуулийн саналаа өгөхдөө Г.Батхүүгийн эсрэг байхад болно. Г.Батхүү,Д.Зоригт нарын булхайг олон түмэнд дэлгэсэн шудрага залуу Т.Хасбаатар нь сүүлийн хэд хоног чимээгүй боллоо.Юутай ч түүний ам руу мөнгө чихэж чимээгүй бологсон бололтой.Муу хэлдэг өмнөх нийгмийнхээ орлого сайтай үйлдвэрүүдийг хувьчилж авсан баячуудын ихэнх нь АН-ын харъяалалтай ажээ.
Энэ сонгуулийн хууль нь нэр дэвшигчид шударгаар өрсөлдөхийг л эрхэм болгож буй юм.АН-ын удирдлага,тухайлбал Н.Алтанхуяг олигархуудыг сонгож болохгүй гэж өндөр дуугаар зарлаад байгаа.Олигархиуд гэдэг нь Х.Баттулга,Г.Батхүү шиг үйлдвэр худалдааны эзэд хууль тогтоодог төрийн эрхэнд гарч хувийн үйлдвэрүүдээ далдуур ивээсэн хууль баталж,хамгаалж цөөнхийн бүлэглэл үүсгэн өөрсдийнхөө төлөө ажиллахыг хэлдэг.Олигархи гэдэг маань үйлдвэр худалдааны эзэд төрийн эрхэнд гарч үйлдвэрлэлээ улам өргөжүүлж улам баяжихын төлөө хуулийн заалт гаргаж ашиглахын нэр юм.
Ингээд бодохлоор Н.Алтанхуяг дарга манай Х.Баттулга,Г.Батхүү мэтийн олигархиудыг бүү сонгоорой гэсэн үг хэлээд байх шиг.Их мөнгөтэй хүмүүс төрийн эрхэнд гарахаараа өөрсдийнхөө зарцуулсан мөнгөө хэд дахин  илүүгээр үржүүлж авахын тулд хуулийн заалтыг хувийн үйлдвэртээ ашигтайгаар баталдаг нь нууц биш.Ингэхээр гэнэт баяжсан хүмүүсийг төрийн эрх барих байгууллагад гаргахгүй байвал үнэхээр олигархиудаас сална даа.

С.Товуудорж


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих