Ховор ан амьтанг агнасаар л байна
Ашиг хонжоо хайгч сувдаг сэтгэлтнүүд ховор ан амьтанд халдсаар байгааг Дэлхийн байгал хамгаалах сангаас мэдээлж байна. Өнгөрсөн сарын 21-нд Хэнтий аймгийн Норовлин сумын “Хөндлөн” гэдэг газарт иргэн Ц, М нар нь хууль бусаар ан агнасан хэрэгт холбогджээ. Тэднийг буга, бор гөрөөс агнасан хэрэгт холбогдуулан аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ажээ. Зүүн бүс нутагт байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг “Ирвэс-5” багийнхны ярьж байгаагаар бол сэжигтнүүдийн гэрээс ангийн мах, арьс илрүүлсэн байна. Харин тэд ан хийсэн гэдгээ хүлээхгүй байгаа гэж эх сурвалж мэдээлж байна. Нутгийн иргэдийн яриагаар бол эдгээр сэжигтнүүд хууль бус агнуур,мод бэлтгэлээр гаршсан гэнэ. Одоогоор хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлээд байгаа юм байна.
Б.Дуламсүрэн
URL: