Клиникийн профессор, анагаах ухааны магистр Д.Цэцэгээ: Ходоодыг хоосон байлгаж, бас хэтэрхий цатгаж болохгүй
Эрүүл хооллолт гэдэг бол энгийндээ өдөрт бага багаар ойрхон хооллож, жимс ногоо хүнсэндээ түлхүү хэрэглэж, илчлэг ихтэй бүтээгдэхүүнээс татгалзах л юм. Хамгийн гол нь нэг удаа идэх хоолны хэмжээ бага байх ёстой. Өөрөөр хэлбэл ойр ойрхон бага идэж байх хэрэгтэй. Ингэж хэлэхээр хүмүүс хоол л идэх гэж ойлгодог. Ганц ширхэг ааруул ам руугаа хийсэн ч энэ хоол болно шүү дээ. Тэгэхдээ хоолны ихэнхийг өдөрт идэж, оройдоо ходоодоо хөнгөн байлгавал сайн. Хамгийн хориотой зүйл бол спиртийн төрлийн зүйл, газтай ундаа, айраг, өрөм, махны хувьд хонины махаас аль болох татгалзах нь зүйтэй. Хүнсний ногооны хувьд төмс цардуул ихтэй учраас сахарыг ихэсгэдэг гэж үздэг. Будааны төрлөөс цагаан будаа бас сахарын хэмжээг ихэсгэдэг учраас шар, гурвалжин будаа хэрэглэж болно.
“ҮНДЭСНИЙ ШУУДАН” СОНИН
URL: