УИХ –ын гишүүн П.Алтангэрэлийн авилгын талаарх баримт дэлгэгдлээ
Олон улсын транс приенси гэж байгууллага жил бүр авилгын индексийн гаргадаг.
Өнгөрсөн 2011 оны жагсаалтаар Дэлхийн 183 орноос Монгол Улс 120 да бичигдсэн байдаг. Энэхүү жагсаалтыг харахад Монгол улс авилгал хээл хахуульд нэн идэгдэж живсэнийг харуулж байгаа хэрэг юм. Уг нь монголчууд Дэлхийд ийнхүү сүүл мушигин хээл хахуулийн торонд сүлжигдсэнээ дэлхийгээр нэг зарлахаас өмнө авилгатай тэмцэж эхэлсэн улс Ялангуяа загас толгойноосоо мууддагийг санаж төрийн түшээдээсээ эхлээд төрийн тусгай төрийн захиргааны албан тушаалтнуудын хөрөнгө орлогоо ил тод болгон авилгыг толгойнос нь тархинаас нь тас цохино хэмээж байж билээ. Гэвч өнөөдрийг хүртэл үргэлж ардаа асуултын тэмдэг үлдээдэг байсан хөрөнгө орлогын мэдүүлгээс болоод шалгасан гэх нэг ч эрхэм дуулдсангүй.
Угтаа бол хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг нь хэн гэдэг эрхэм ямар эх үүсвэрээс хэдэн төгрөг олж байгааг нь олон түмэнд нээлттэй болгосон хэрэг.
Гэвч монголд төрийн албан хаагчийн цалингаас өөр орлогогүй нөхөд төрөөс тэрбумтан болж төрөөд байгаа нь л өнөөх авилга гэгчид бүр мөсөн мэрэгдээд сууж байна. Тэр ч бүү хэл түшээд хөрөнгө орлогын мэдүүлгийг хошин шог шиг болгоод дуусч байгаа Үүний жишээ гэвэл УИХ ЗГ ын гишүүд хөрөнгө орлгоын мэлүүлгээ 0,7 га газраа ч аваагүй бүр орох оронгүй гэж бичдэг нь ард түмэнд цагаан цаас түүн дээр юу ч бичиж болдогийг харуулж байна. Харин заримынх нь хөрөнгө жил ирэх тусам сая саяараа нэмэгддэг ч үүндээ огтхон ч эмзэглэдэггүй. Учир нь хөрөнгө орлогоо мэдүүлсэний дараа сайндаа л сонин хэвлэлээр гараад л ганц хоёр чимхүүлээд өнгөрнө гэдгээ ч сайн тооцоолсон байдаг. Уг нь бол шударга хөдөлмөрөөрөө гэр бүлийн бизнесээрээ тэрбумтан болсон ч ад үзэхгүй болсон нийгэм. Гэвч тэд татвар төлөгчдийн хөрөнгөөр татвар төлөгдийн хөлс хүч хөдөлмөрөөр тэдний амь зогоодогөдрийн талхнаас нь жишим ч үгүй булааж халаасаа түнтийлгэж өврөө цулцайлгаж байгаагаа огтохон ч тоолгүй нойр бүтэн явж чаддаг улс. Төрийн түмний мөнгө учраас санаа тавих хүнгүй учир тэд өнөөдөр цагаандаа гаран алхаж явна тэр ч байтугай дахин төрд шургалж түмний төлөө гэсэн нэр зүүж аяглахдаа ч сэтгэл нь төвдөхгүй.
Тиймдээ ч бүр ахин дахин сонгуульд хүч үзэн төрийн түшээ түмний элч болгоод өгөөч гэж гуйж гүйлдэнэ. Гэвч тэдний хуурамч багийг нь хуу татвал хэн болохыг нь танихад ядах юмгүй юм Өөрөөр хэлбэл өнөөх төрөө түмэнтэй нь даапаалан байж өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгт хэдхэн анализ хийхэд л хаанаасаа баяжиж хэний халаасыг ухсан нь дорхоноо тодордог.
УИХ ын гишүүн Пүрэвийн Алтангэрэл Дорнод аймгаас 2008 оны УИХ ын сонгуульд Дорнодчуудын 13 356 буюу 39,48 хувийн саналаар төрийн түшээ болсон эрхэм
Тэрбээр гишүүн болсон жилээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувийн орлогоо 7,3 сая төгрөг байсан гэж мэдэгдэж байсан юм. Тэр ч бүү хэл УИХ ын гишүүн болсон даруйдаа тэрбээр УИХ ын тамгын газрын даргад орон сууцгүй гэж мэдүүлж байсан цөөн хэдхэн гишүүдийн тоонд мань хүн багтаж байсныг санах хүн олон байгаа бизээ.
Баримт 1
Өнөөдөр сонины 2008 оны 10 сарын 26-ны ням гараг
Тэрбээр энэ дугаарт сэтгүүлчид УИХ ын гишүүн хүн зочид буудалд амьдрах туухай юм билээ гэсэн гарчигтай ярилцлагадаа ‘’Надад хотод орон байр байхгүй орон нутгаас сонгогдсон гишүүдийн орон сууцны асуудлыг шийдэж өгдөг юм шиг байна лээ өргөдөлөө өгчихсөн шийдээд өгөх байх сая нэг хэсэг зочид буудлаар амьдарлаа шүү дээ их зовлонтой орой буудалдаа очихдоо гишүүнийхээ тэмдгийг авч халаасалчихаад орж байгаа юм чинь. Үнэхээр санаа зовмоор. УИХ-ын гишүүн хүн зочид буудлаар хоноглож явна гэж бодохоор муухай юм байна лээ шүү. Саяханаас нэг айлын байр хөлсөлж суух болсон. Хотод өөрийн байргүй 5,6 гишүүн бий гэж дуулдсан.
Дэмбэрэл даргатай биечлэн уулзаж яръя гэж бодож байгаа’’ хэмээн ярьсан байдаг. Тэгвэл түмэн олны буян дундардаггүй гэгчээр байрны дэмжлэг хүссэн 8-н гишүүддээ сонгогчдоос нь 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Учир нь түмэн олон түшээддээ тийм ч харам загнасангүй ээ. Түшээдээ ядаж хотод айлын зайд хоног төөрүүлээд яах вэ гэж төр зангарагаа харуулсан. Уг нь жирийн нэг албан хаагчид байрны дэмжлэг гэж ийм их мөнгө өгөхгүй нь тодорхой. Тухайн үед энэ мөнгөөр 1 өрөө байр авахад өлхөөн хүрхээр мөнгө байлаа.
Яг үүний дараах жилүүдэд П.Алтангэрэл гишүүн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 1 орон сууцтай гэж тэмдэглэсэн нь өнөөдөр түүхийн баримт болон үлдсэн. Үлдсэн гэж өнгөрсөн цаг дээр тодотгохын учир нь эрхэм түшээ маань өнгөрсөн жил огт орон сууцгүй болсоноо зарлах нь тэрээ. Өнөөх нэг орон сууц хаачиваа. Орон сууцаа зарна уу үрнэ үү маньд бол хувь хүний л эрх. Гэвч тэрбээр Зайсан дахь 3 давхар хаусынхаа талаар огтхон ч ам нээсэнгүй. Өнөөдөр зах зээлийн үнээр 3 давхар хаус ямар үнэ өртөгтэй байгааг хэн ч мэднэ. Гэтэл 50 саяын дэмжлэг хүсч жилийн 7,4 сая төгрөгөөс орлого нь эхэлж байсан хүн үнэтэй хаусыг хэрхэн яаж авсан байх вэ.
УИХ ын гишүүн Зайсан дахь хаусаа хэрхэн авсаныхаа талаар таг нууцалсан шигээ хуучин өгч байсан хөрөнгө орлогын мэдүүлгээ хэрхэн огцом өссөн талаар ч ам нээсэнгүй. Хувийн орлого нь гэнэт өссөнийг 2009, 2010, 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлэг нь ямар ч тайлбар шаардахгүйгээр нотолж байна. 2009 оны 9,4 сая төгрөгийн орлогтой байсан түшээ маань 2010 онд 10,1 сая төгрөг харин өнгөрсөн жилд 30 сая 600 мянган төгрөг болтолоо огцом өсчээ. Жилийн дотор хувийнх нь орлого 2 дахин өснө гэдэг бол гайхамшиг гэхээс өөрөөр тайлбарлах нь илүүц биз. Мэдээж үүнийгээ П.Алтангэрэл гишүүн авилгатай тэмцэх газар тайлбарласан юм болов уу. Мань эр гэр бүлийнхээ гишүүдийнхээ 2011 оны орлогыг 11 сая 65 мянга 900 төгрөг гэж бичсэн байна. Тэгээд зогсохгүй үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ямар нэг барилга объект эзэмшдэггүй гэж мэдүүлсэн байна. Мөн тэрээр хувьдаа нөгөө улсаас үнэгүй өгөх газраа ч аваагүй гэж бичсэн байх юм .
Баримт 2
2006 оны 11 сарын 08-ний өдөр
УИХ ын гишүүн П.Алтангэрэл Дорнод аймгийн Ардчилсан намын хорооны дарга байхдаа намын 28-р тушаал гаргаж АН ын мэдлийн газарт баригдсан 78 мкв талбай бүхий 3 гражийг иргэн П.Алтангэрэл газрын хамт эзэмшиж байгаа бөгөөд худалдаж барьцаалагдсан нөхцөлд газрын хамт шилжүүлэх болно гэж цагаан дээр хараар тодоос тод бичсэнийг та харж байна. Тэхээр Дорнод аймгийн АН-ын дарга байхдаа өөрөө өөртөө цохолт хийгээд намынхаа эзэмшлийн газрыг хувьдаа авсан болж таарч байна. Хамгийн сонирхолтой нь өнөөх хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 0,7 га газраа аваагүй хэмээн улаан цайм мэдэгдсэн нөхөр нутагтаа 78 мкв 3 гражийн газрыг гражийн хамтаар хав дарсан байх юм. Гэхдээ Хэрлэн суман дахь газрыг нь эрхэм гишүүн нутгийнханаасаа нууж чадахгүй биз. Тиймдээ ч Дорнодын АН-ынхан эрхэм гишүүний өөртөө цохолт хийн луйвардаж авсан газрыг эргэн төлүүлэхийг шаардаж УИХ-ын ёс зүйн хороонд өгсөн байдаг. Гэвч энэхүү хулгай нь баригдахаасаа өмнө мань эр амжаад тэрхүү газрыг барьцаанд тавьж 67,5 сая төгрөгийн зээлийг авсан байдаг
2006 оны 11 сарын 8 ний өдөр
Палам овогтой Мөнхтөрөөс Хэрлэн сумын 6-р багт улсын бүртгэлийн 000183201, 0611005160 дугаартай хувийн авто гражийг барьцаалан зээл авсан байдаг. Харин өмч хулгайлсан хэрэг нь баригдсан тул П.Алтангэрэл гишүүн газраа эргүүлэн өгөхдөө өнөөх зээлээ ч төлсөн байдаг. Гэсэн хэдий ч тэр өнөөх зээлээ эргүүлэн төлсөн 67,5 сая төгрөгийг хаанаас хэрхэн олж өгөв гэдэг асуудал хариулт нэхсээр байна. Гишүүний ядуу хоосон ард түмнийхээ төлөө гүйсээр байгаад хөрөнгө ч цуглуулж чадаагүй гэж харагдсах гэсэн ядруухан жүжиг ингээд дууссангүй. Тэрбээр хөрөнгө орлогынхоо мэдүүлэгтээ хувьдаа авто машингүй хаана ч газар эзэмшдэггүй элдэв концесс лицензгүй бас ямар ч компаний хувьцаа эзэмшигч биш гэж мэдүүлж ирсэн байна.
Харин 4,2 сая төгрөгөөр үнэлэгдэх 8 толгой бод малтай хэмээн мэдүүлсэн байх юм. Өнөөдөр Монгол төрийн хүн байтугай нийгэмийн даатгалаа төлдөг хэн бүхэн 100 хувийн лизэнгээр машинаа худалдаж авдаг болсон. Гэтэл Монголын төрд хамгийн өндөр цалин авч байгаа эрхэм түшээ лизенгээр ч болтугай машин авч унаж чадахгүй байгаа өрөвдөх үү эсвэл гүдэсхэн эр байна да гэж өмөөрөх үү. Эсвэл хүүхдүүд нь аавдаа хөл залгуулдаг юм болов уу. Учир нь эрхэм түшээгийн хүүхдүүд тоёота ланд круйзер 200 маркийн тансаг унаа хөлөглөж давхилддагийг нь Дорнодчуудын захын хүн хэлдэг юм билээ. Эрхэм гишүүн гэнэт ингэж баяжсан мөнгөний ундарга нь хаана байгааг АТГ олж шалгасан болов уу. Уг нь үүний араас хөөцөлдөхөд тийм ч их цаг зав зарж тархи толгой гашилгахаар хэрэг биш байлаа. Учир нь тэрний хувийн жилийн орлого 3 дахин өсч орон сууцаа хаусаар сольж эхэлсэнээс тэрхүү их хөрөнгө хэзээ бий болсон вэ гэдэг нь УИХ ын гишүүн бүрийн багцад олгогддог мөнгөтэй холбоотой байлаа.
Баримт 3
УИХ ын гишүүд орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор Монгол улсын шадар сайдын багцад тусгагдсан хөрөнгө оруулалтаар Дорнод аймагт олгосон зээлийн тайлан. Үүнийг харахаар уншигч танд жижиг дунд бизнес эрхлэгчдийгээ дэмжээ л биз гэсэн сэтгэгдэл төрөх нь ойлгомжтой. Харин түүнийг сайн мэдэх Дорнодчууд эдгээр компани хүмүүсийн нэрийг хараад л хөрөнгөө хэнд юунд зарцуулсан вэ гэдэг нь тодорхой харагдаж бизээ.
УИХын гишүүдэд тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын багц гэж хагас тэрбум төгрөг хувиарладаг. Энэхүү мөнгөөрөө УИХ ын гишүүн 2009 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ хэмээсэн сүртэй уриан дундаа багагүй хүнд мөнгө зээлүүлсэн байна. Тэхээр эрхэм гишүүний жижиг дунд үйлдвэрийг дэмж хэмээн өгсөн тэр сайхан сэтгэл цаанаа зээл бүтээж өгсөний 10 хувийг авах тохироотой жүжиг байж магадгүй. Бүр тодруулбал орон нутгийнхаа хөгжлийг дэмжих мөнгөнөөс 500 сая төгрөгийг өөрийнхөө хэдэн нөхөдтэйгөө зээл нэрийдлээр тавиад туусныг яалтай билээ.
Тухайлбал өөрийн дотны тойрон хүрээлэгчид болох Загасны аж ахуй эрхэлдэг ‘’Хөх мандал нуур’’ ХХК ийн захирал Гомбогүрт 45 сая, төгрөг Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч ‘’Дорнын канон’’ ХХК-ийн захирал Чинбатад 95 сая, Цэцэгмаад 40 сая, Архины үйлдвэрийн эзэн Гилжинтэд 90 сая, Дорнод аймгийн онцгой байдлын нөөцийн дарга өөрийн дотны хүн Вакум хэмээх Д.Ганболдод 40 сая төгрөг тус тус өгч өөрөө 10 хувийг нь авсан гэдгийг нь захын хүн ярьж байгаа юм. Монгол улс архичингаар дүүрч байна. Өнөөдөр архаг архичидын тоо дээд зэрэгтээ хүрч насны хувьд залуужиж ид хийж бүтээдэг насан дээрээ яваа залуу архичин хэмээх нэр зүүж нийгмээс тусгаарлагдан амьдарч байна. Харин монгол эрийн орон зайд хятад хүн байшинг нь бариад замыг нь тавиад хотод нь ороод хойморт нь суугаад хоолыг нь хийж өгч сууна. Гэвч Монгол хүнийг ийнхүү доройтуулж байгаа архидалтын эсрэг УИХ ын гишүүн П.Алтангэрэл төрийн түшээгийн ноён нуруу уужуу сэтгэлээр хандахын оронд зээлийн 10 хувь дээр тоглосон шигээ архины бизнесийг цэцэглүүлж сууна.
Гэтэл Дорнод аймаг Дорнодчуудын амьдрал өдрөөс өдөрт хэрхэн доройтож байгааг статистик баримтаар харуулъя Өнөөдөр Дорнод аймагт ажилгүйдэл 12 хувьд хүрчээ. 2009 онд 4,8 хувь 2010 онд 4,0 хувь 2011 онд 7,8 хувь болтлоо өссөн байна.
Хөдөлмөрийн насны хүн амын тоо 0,2 хувь буурсан байна. Дорнод аймагт хүн амын дунд халдварт өвчин 22,4 хувь болж өсжээ.
Ийнхүү эрхэм түшээ ус нутагтаа санаа тавих бус харин ч өөрийн сайн сайхнаа бодсоор өнөөдрийг хүрч байна.
http://chuhal.mn/
URL: