Хятад сөрөг хүчний дайралтаас болгоомжлон интернетийн хяналтаа чангатгаж байна
Хятадын Засгийн газрын төлөөлөгчдийн мэдэгдсэнээр БНХАУ-ын дарга Ху Цзиньтао интернетийн хяналтыг чангатгах заалт өгчээ.
Хятадын сөрөг хүчин идэвхжиж, Тунис болон Египетийн эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж, одоогийн Засгийн газрын эсрэг жагсахыг уриалж байгаа тул ийм шийд гаргажээ. Египетийн үйл явдлын үеэр Хятадын Засгийн газар мэдээллийн урсгалыг хязгаарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Египетийн ерөнхийлөгч Хосни Мубаракийн зураг зэрэг товчхон мэдээ гаргаж байсныг дурдах хэрэгтэй байх.
Хэдийгээр Хятад улс 2 дахь “Цагаан хэрэм” гэж нэрлэгддэг дэлхийд хамгийн хүчирхэг интернет хяналтын (мэдээллийг шүүх) системийг байгуулсан боловч, өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа интернет хэрэглэгчдийн (2010 онд 457 саяас давсан) мэдээллийн урсгалыг хянах нь хэцүү болж байна.
Шинжээчид “Бээжин Арабын дарангуй дэглэмүүдийн нуран уналтын шалтгааныг судлах хэрэгтэй бөгөөд “Египетийн синдромтой” тэмцэхийн тулд авлигатай тэмцэх, боловсролын чанарыг дээшлүүлж, дунд давхрагынханд зориулсан илүү хямд орон сууц барих хэрэгтэй” гэж мэдээлж байна.
URL: