“Донж” -ын Б. Төгөлдөр бөө болсон уу?
Сонирхолтой, содон зүйлсийг ярьдаг, тэгээд ч олны анхааралд байдаг хүмүүсийн нэг бол “Донж”-ийн Б.Төгөлдөр эрхэм юм. Рок поп, улс төр, бизнесийн хүрээний гэхчлэн цөөнгүй нөхдүүд Б.Төгөлдөрөөр имижээ тодорхойлуулсан байдаг. Ер нь бол амжилтад хүрсэн хүний ард имижийг нь тодорхойлсон, нөлөөлсөн хэн нэгэн заавал байдагчлан Б.Төгөлдөр эрхмийн тухайд тийм чиглэлийн ажил эрхэлж ирсэн гэхэдболох юм.
Тэр нийтийн дууны уйтгартай хэдэн нөхдүүдтэй ажиллаж рок попынхноос дутахааргүй стильтэй хувцаслах хэрэгтэйг зөвлөсөн.
Тэд зөвлөгөөг нь дагасан тул хотжуу маягийн харагдацгаах болсон. Мөн Б.Төгөлдөр “Тархины түгжээ мултлагч” гэж сүрхий нэртэй нэвтрүүлэг хийсэн.
Хүмүүс харааж ерөөж байгаад л үзээд байдаг байсан. Түүний нэвтрүүлэгт оролцож, анх удаа телевизийн нэвтрүүлэгт оролцож үзэж байсан хүмүүс эхнээсээ од болоод байна. Тухайлбал,
Арготой нийлж нэг хэсэг манаргасан, өглөө болгон лекц уншдаг Бат-Отгон гэж багш эмэгтэйг хамгийн анх “Донж” гаргаж ирснийг мэдэх хүмүүс нь одоо ярьдаг юм.
Нэг иймэрхүү маягаар ажиллаж ирсэн Б.Төгөлдөр эрхэм өөрөө харин сүүлийн үед чимээ багатай байх боллоо.
С.Жавхланд юу ярихыг нь зааж өгөөд, нөгөөх нь сүүлдээ бүр тасархай туйлшраад, тодроод л явж байна.
Гэтэл Б.Төгөлдөр сураг нь тасраад л байдаг. Гэхдээ мэдэх хүмүүсийнх нь хэлж буйгаар бол Б.Төгөлдөр бөө болсон байх магадлалтай гэнэ.
Түүнийг онгод тэнгэрээ буулгаж авсан талаар ч сонсогдож байгаа юм.
Эх сурвалж: “Монголын нэг өдөр”
URL: