”Алтан тариа”, ”Улаанбаатар” буудайн нөөцгүй болжээ
“Алтан тариа”, “Улаанбаатар” гурилын үйлдвэрүүд буудайн нөөцгүй болсноос үйлдвэрлэлтээ түр зогсоожээ. Өчигдрийн байдлаар нийслэлийн томоохон худалдааны төв, хүнсний захуудад эдгээр үйлдвэрийн 10 кг-аар савласан гурил тасарчээ. Харин 20 кг түүнээс их хэмжээгээр савласан гурил худалдаанд байна.
“Алтан тариа” компанийн үйл ажиллагаа хэдий хүртэл зогссоныг тодруулахаар 632056 дугаарт холбогдтол “Буудайн нөөц дууссан нь үнэн.
Хэдий хүртэл үйлдвэрлэлтээ зогсоохыг мэдэхгүй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Маркетингийн албаны 632067 дугаараас асуу” гэсэн юм. Маркетингийн албаны утасны автомат хариулагчаас мэдээлэл авч чадсангүй. Харин “Баянзүрх” худалдааны төвийн наймаачдын хэлж буйгаар энэ сарын 20-ныг хүртэл үйлдвэрлэлтээ зогсооно гэж мэдэгдсэн гэлээ.
О.СҮЛД
URL: