“Эрхийн балай” эхлээд өөрийгөө эмчил

Жил жилийн сонгуулийн уриа өөр өөрийн гэсэн өнгө аястай байдаг. Энэ сонгуульд АН-ынхан “Хүн шиг амьдарья уриатай орж байна. Харин МАН-ынхан “Хийсэн ажил их байна. Хийх ажил түүнээс их байна” хэмээн уриалж байна. Харин нэр дэвшигчдээс хамгийн хачирхалтай уриа лоозонг сонгож авсан хүн бол АН-ын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, “Нэг Ардчилал” клубын гишүүн Лу.Гантөмөр.

Тэрбээр энэ удаа “Нрхийн балайг эмчилье” гэсэн лоозон барьсаар сонгуульд нэр дэвшлээ. Өнгөрсөн 2008 оны сонгуульд “Ард түмний мөнгийг хэмнэе” гэдэг уриа дэвшүүлж байсан Лу.Гантөмөр ийн “Эрхийн балайг эмчилнэ” гэдэг лоозонг ойлгох хүн тун цөөхөн байна. Найман жилийн өмнө “хашаанд ирж амьдарна.

Та нартайгаа зовлон жаргалаа хуваалцана” гэж амлаж явсан энэ залууд Сүхбаатарчууд итгэл алдарсан бололтой. Тэр ч байтугай “Эрхийн балай минь эхлээд өөрийгөө эмчил” гэж дургүйцэх хүмүүс цөөнгүй байгаа юм.

http://shudarga.mn/?dazo=news&newsid=12779&catid=4


URL:

Сэтгэгдэл бичих