Дуучин Т.Баясгалан топ модель Э.Одгэрэлээс нөхрөө харамлажээ

Урлаг соёл, улс төрийнхний оролцсон саяхны нэгэн хүлээн авалтад эхнэр нөхөр хоёр хамт очсон байна. Хүлээн авалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Батбаяр топ модель Э.Одгэрэлтэй эелдгээр мэндчилээд хэдэн хормын яриа өрнүүлжээ. Үүнээс болоод “загварын акул”-аас нөхрөө харамлах сэтгэл дуучин бүсгүйд төрсөн бололтой. Тэрээр эргэн тойрондоо байгаа хүмүүсийг ч анзаарах сөхөөгүй болтлоо ундууцаж, нөхрөө загнасаар хүлээн авалтыг орхин явсан байна. Дуучин бүсгүй өмнө нь нөхрөө залуу дуучин Жимсээтэй хардаж, мөн л олны нүдэн дээр сул талаа харуулсан тухай хэвлэлүүдэд бичиж байв. Энэ бүхнээс харахад нэг бол тэрээр их хартай, эсвэл эр нөхөр нь эхнэрийнхээ тэсвэрийг алдтал бусадтай сээтэгнэдэг болж таарч байна.

Б.Ану

Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих