Харийн түрэмгийлэгчид шиг МАНАН

Зургийн тайлбар “Хил зөрчигч” Зураач М.Ариунбаяр

Монгол гэдэг улсыг аль нэгэн харийнхан хятад, орос, канад ч биш харин өөр хүчин луйвардаж, идэж, дээрэмдэж доройтуулж байгаа юм. Тэр нь МАНАН. МАН, АН гэдэг хоёр нам сүүлийн 22 жилийн туршид монгол орныг ээлжлэн бас хамтран заллаа. Эцсийн дүнд нь тэд л баялыг хувааж авдаг. Энэ хоёр нам гэдэг нь угтаа хөрөнгө мөнгөний төлөө улайрсан санхүүгийн бүлэглэлүүд, хатуухан хэлбэл МАФИ юм. Энэ хоёр нам хэрхэн харилцан тохиролцсоноор монголын ард түмний хувь заяа хааш шидэгдэх нь шийдэгддэг юм. Хэрвээ энэ хоёр намынхан хэл амаа ололцохгүй, хэрүүл маргаан хийж буй бол тэр нь хөгжлийн тухайд, юуг хэрхэн барьж, бүтээн босгох вэ гэдэг талаар санал зөрж буй биш харин “Чи их идлээ, би бага идлээ” гэсэн ганцхан шалтгаантай байдаг. Дээрх зургийг харвал ойлгогдоно. Монгол орныг, монголын баялгыг, бүх эрхийг энэ хоёр хувааж авсан, Бүр харилцан тохиролцож, гэрээгээр хувааж авсан. Яг л харийн түрэмгийлэгчид, колончлогчид шиг.

Даяар Монгол Онлайн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих