Д.Дагвадоржийн алганы амт С.Наранбатад багаджээ

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат нэгэн танихгүй бүсгүйг “найрах” гэсэн оролдлого нь бүтэлгүй

болсонд бухимдан аавынхаа нэрээр онгирсон нь түүнийг бүүр ч эвгүй байдалд оруулжээ. Урьд нь хар тамхины хэрэгт холбогдож аавынхаа чихийг багагүй халууцуулж байсан тэрээр саяхан найз нарынхаа хамт нэгэн ресторанаар үйлчлүүлсэн байна. Хажуугийнхаа ширээнд сууж байсан бүсгүй рүү сээтэн хаяж, танилцахыг хүссэн ч өөрийг нь авч хэлэлцсэнгүй. Шар нь хөдөлсөн залуу, “Чи “Нарантуул”-ын Сайхансамбуу гэж мэдэх үү” хэмээн өндөр дуугаар асууж. Харин өнөөх бүсгүй өмнөөс нь, “Би тэр Сайхансамбууг чинь “Нарантуул”-ын тэр олон  лангууны хаана нь суудаг гэж мэдэх юм” гэжээ. Үүнээс болж С.Наранбатын “бүсгүй найрах ажиллагаа нь” “бүсгүй рүү дайрах ажиллагаа” болон хувирсан байна. Найз нарынхаа нүдэн дээр мад тавиулсан тэрээр бүр бүсгүй хүн рүү “ална, тална” гэж хилэгнэжээ. Нэгэн цагт Д.Дагвадоржид дарваатлаа алгадуулж байсан ч энэ удаад номхороогүй л бололтой.

Н. Дагдан/www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих