Там-Очир уу, Зам-Очир уу?
Лүнгийн Д.Дамба-Очир гэхээр Лүн сумын хүн гэж бодох вий. Зарим хүнийг төрж өссөн нутгаар нь тодотгох явдал бий.
Харин МАН-аас Орхон аймагт нэр дэвшиж буй Д.Дамба-Очир гишүүний хувьд Лүнгийн замыг там болгож түүгээрээ насан туршдаа овоглох том хар овогтой болж амжсан хүн. Муу нэрийг хусавч үл арилна гэгчээр УИХ-ын гишүүн эцэг эхээс нь заяасан нэрнээсээ гадна элдэв янзын тав зургаан нэртэй болсон. Тухайлбал, лүнгийнхэн түүнийг Зам-Очир гэдэг бол жолооч нарын тухайд Там-Очир хэмээн дуудах нь бий. Харин улс төрийн хүрээнийхэн болоод таньдаг нөхдүүд нь манай Молиго-Очир, Хулхи-Очир гэх юм билээ. Сүүлдээ ч нутгийнхан нь энэ олон алдар нэрийг нь андуурдаг болсон гэсэн шүү. Түүний “Очир төв” компани Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлд хатуу хучилттай 106,2 км замыг барьсан нь машинтай байтугай явган хүн унаж оочмоор зам болсон. Авсан ажилдаа хоноцын сэтгэлээр хандсан нь эрхэм гишүүнийг ийнхүү олон гуншинтай болгоход хүргэсэн биз ээ. Тухайн үед Анод банкнаас зам барих нэрийдлээр 4,2 тэрбум төгрөгийн зээл авсан түүний хэргийг АТГ шалгаад үзэхэд гэмгүй л болов уу.
Ж.САР
signalmn
URL: