Ц.Батбаяр баригдана даа

Тойрог сольж гүйсэн, томоогүй хэдэн нэр дэвшигчдийн нэг нь УИХ-ын гишүүн Ц.Батбаяр болой. Баянзүрхийнхнээ орхиод Хан-Уулынханд хандарсан түүнийг хуучин сонгогчид нь хашаа байшингийнхаа гаднаас харамсан, харамсан үдэв. Мэдээж Ц.Батбаярыг сонгосондоо харамссан хэрэг. Гэнэт нэг хүн гарч ирээд хашаа байшинг чинь гурван өрөө байраар сольж өгнө гэхээр ямар тэнэг түүнийг сонгохгүй байх вэ. Харин одоо ямар тэнэг байснаа санаад сонгогчид амаа барив. Хан-Уулынхныг хошгирох вий гэж санаа зовнив. Харин манай Ц.Батбаяр гишүүн хашаа байшинг байр болгох мөрийн хөтөлбөрөө орхисон болов уу. Аль эсвэл баригдахгүй гээд бас л бужигнуулж гарсан юм болов уу. Эрхэм гишүүн минь цаана чинь хип хоп дуучид “Баригдана даа, яадаг ч байсан баригдана” гээд дуулаад байдаг шүү. Хан-Уулынханд худалч гэдгээ мэдэгдээд баригдчихав аа.

Ө.Сонор

Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих