Мөнгөний зургаас болж дээрэмдүүлэв

Өнгөрсөн пүрэв гаригт Австралийн 17 настай охин эмээгийнхээ гэртээ хадгалдаг мөнгөний зургийг авч, фэйсбүүктээ тавьснаар дээрэмчдийн бай болсон байна. Охин эмээгийнхээ мөнгийг тоолоход нь тусалж байхдаа саваагүйтэн өрж тавьсан мөнгөнүүдийнх нь зургийг авсан аж. Энэ явдлаас хэдхэн цагийн дараа тэдний гэрт бороохой, хутгаар зэвсэглэсэн хоёр эр дайран орж гэрийг нь нэгжиж, эмээгийнх нь насаараа хураасан мөнгийг дээрэмдсэн байна. Тэдний ийм хэрэг үйлдэх болсон шалтгаан нь охины нийтэлсэн мөнгөний зураг байсан гэнэ.

Энэ хэргийн дараа цагдаагийн байгууллагаас фэйсбүүк хэрэглэгчдэд хувийн мэдээллээ сайтар нууцалж, танихгүй хүнийг найзаар бүртгэхгүй байхыг анхааруулсан аж.

Д.Сугармаа


URL:

Сэтгэгдэл бичих