Хонгорын хохирогчид Д.Хаянхирваагийн үйлсийг нь хазайлгах зан үйл хийлгэжээ
Дархан -Уул аймгийн Хонгор сумын иргэд цианит, натрид хордож, тэр бүү хэл хэд хэдэн хүн амиа алдаад буй билээ.
Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр ч үе удмаараа хордсон тэднээс уучлалт гуйж байсан.
Гэтэл “Хонгор”-ын гэх нэр, хаягаараа улсдаа цуутай болсон Д.Хаянхирваа 2008 онд УИХ-ын гишүүн болсон юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн үед сонгууль будлиантай болсны хамгийн тод жишээ бол Д.Хаянхирваа хэмээн мэдэгдэж байв.
Үнэхээр ч Д.Хаянхирваа гэгч нь Дархан -Уул аймагт маш нэр хүнд муутай аж.
Гэсэн ч элдэв аргаар Сангийн сайд хүртэл болж амжсан энэ эр дахин УИХ-ын гишүүн болохоор нэр дэвшээд байна.
Яг энэ үед эрдэнэт хүнийхээ амийг алдаж, үе удмаараа эмгэг өвчинд өртсөн Хонгорын хохирогчид аргаа бараад бөөд хандсан тухай Дарханыхан ам дамжин ярих болжээ.
Тэд энэхүү Д.Хаянхирваа гэгчийн үйлсийг хазайлгаж, олон хүнд хор хүргэхээс сэргийлэх зан үйл хийлгэсэн аж.
Г.Өнөр
URL: