Ц.Мөнх-Оргилын шууд удирдамжаар ажиллаж байсан цагдаагийн газрын удирдлагууд дөрвөн хүн буудан алсан нь тогтоогдлоо

2008 оны Долдугаар сарын нэгэнд дөрвөн хүн буудан алсан хэрэгт холбогдож байсан цагдаагийн  газрын хуучин удирдлагуудыг шүүх хурал дөнгөж дуусч, ялын дүгнэлтийг танилцууллаа.
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдод 6,6 жил, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхэд мөн 6,6 жилийн ялыг шүүхээс оноосон ч  тэднийг Өршөөлийн тухай хуульд хамруулан тус бүр 3,6 жилийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт 5,6 жилийн ял оноож, үүнээс 3 жилийг нь Өршөөлийн тухай хуульд хамруулан 2,6 жилийн ял өгөхөөр болжээ. Харин Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Г.Ганбаатарт шүүхээс 2 жил хорих ял оноосон ч Өршөөлийн тухай хуулинд хамруулан суллахаар болсон байна.
Дашрамд дурьдахад Ч.Амарболд тэргүүтэй этгээдүүд өмнө нь бараг үхлүүт байгаа хэмээж байсан ч бас л Н.Энхбаяр шиг жүжиг байсан бололтой шүүх хуралд халамцуу ирж, дураараа хашгичиж байсан юм.
Мөн тэдний гэр бүлийнхэн тодорхой хүмүүст мөнгө өгч, шүүх хурлын гадаа үймээн зохион байгуулахаар завдсан тухай ч эх сурвалж өгүүлж байлаа.
Ийнхүү дөрвөн хүн буудан алсан нь тогтоогдсон уг гэмт  этгээдүүдэд тухайн үеийн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нар тушаал өгсөн байж болох тухай таамаглал байдаг билээ.
Эднээс ганц Ц.Мөнх-Оргил л  “ичихгүй” дахин нэр дэвшиж буй юм.

Ц.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих