“Монос”-ын Эрдэнэчимэг молиг үмхүүлэх ажлаа эхлүүлжээ, СЕХ-оо

Ирэх сонгуульд хүч үзэх улс төрчдийн өөрсдийгөө рекламдах албан ёсны цаг хэдийнээ эхэлсэн. Гэлээ гээд улс төрчдийг юу дуртайгаа хийх цаг болсон гэсэн үг биш. Улс төрчид албан ёсоор реклам цацуулахыг зөвшөөрсөн хууль ёсны цагаас эхлэн өөрсдийн хувийн пр, рекламаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр болон олон нийтийн газраар дэлгэн үзүүлэх эрхтэй болдог.

Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг хууль бусаар өөрсдийгөө сурталчлан таниулах, буюу мөнгө болон бумад эд материалаар сонгогч олныг өөртөө татахыг хориглосон хууль энэ жилээс эхлэн мөрдөгдөж эхyлсэн. Зарим нам, эвсэлүүд ийм асуудалтай ч нам дотроо ширүүхэн тэмцэл өрнүүлээд эхэлсэн дуулдсан.

Сонгуулийн үеэр мөнгө тараасан асуудлыг Өвөрхангай аймгаас АН-аас нэр дэвшиж буй хэдэн нөхдүүд эхлүүлж байсан бол тэмцлийг нь ч тус аймгийн АН-ын дарга эхлүүлсэн. Харин энэ удаад бидэнд АН-ын нэр дэвшигчийн хууль бус суртчилгаатай холбоотой нэгэн мэдээлэл ирлээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн АН-аас нэр дэвшигч эм ханган нийлүүлэх сүлжээ “Монос” группын захирал Эрдэнэчимэг саяхны нэг өдөр нэр дэвшиж буй Сонгинохайрхан дүүргийнхээ ойр орчимд цөөнгүй иргэдэд хайрцаг савтай эмийн бүтээгдэхүүн болон витаминуудыг багц багцаар нь тараасан юм байх.

Үүнийг үнэгүй юманд нугасгүй иргэд юмтай хүн юмаараа гайхуулж байна хэмээн булаалцалдах шахам авсан гэнэ. Уг нь шинэ сонгуулийн хуулиар эл байдлыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Энэхүү асуудалд АН-ынхан хэрхэн шийдвэрлэж байгаа бол. АН-ынхан энэ мэт байдалд дүгнэлт хийн нэр дэвшигчдэдээ хариуцлагатай байхыг сануулж хатуухан донгодмоор юм. Өөрийн давуу талаа ашиглан сонгогчдыг өөртөө татах гэсэн оролдлогууд мэр, сэр ийн гарсаар л байна.


URL:

Сэтгэгдэл бичих