Найман хүн амиа хорложээ

Өнгөрсөн амралтын өдрөөр 27-30 настай найман иргэн амиа хорлосон.
Үүнээс долоо нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байсан бөгөөд хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Мөн өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 75 үйлдэл бүртгэгдэж, 66 хэргийн эзэн холбогдогчийг олж саатуулжээ.
Зам тээврийн 56 осол гарч, 31 хүн гэмтсэн бол архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 427 хүнийг эрүүлжүүлсэн байна. Тус өдрүүдэд хулгайн 14, хүчингийн хоёр, танхайн 14, булаах нэг, бусдын биед гэмтэл учруулах хоёр хэрэг гарчээ.
Н.Туяа

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих