Өмнөговь аймгийн Засаг даргыг яллагдагчаар татлаа
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Өмнөговь аймгийн Засаг дарга Ж.Бадраад эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаж буй аж. Мөрдөн байцаалтын явцад түүний өдүүлсэн хэрэг нотлогдсон гэж мөрдөн байцаагчид үзээд, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ. Гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзвэл түүнийг шүүхэд шилжүүлэх юм байна.
Б.Дэжид
URL: