Анхны болзоонд амжилттай байх арга

Эрдэмтдийн үзэж буйгаар түүнийг урт хугацааны турш болзох эмэгтэй мөн үү, биш үү гэдгийг эрчүүд түүнтэй уулзсан цөөхөн хэдэн минутын дотор л мэдчихдэг гэнэ.
Харин үүнийг сонссон ихэнх эрчүүд өөртөө бус эмэгтэйдээ дүгнэлт хийж, түүнийг ажигласаар алдаа гарган болзоогоо бүтэлгүйтүүлдэг ажээ. Учир нь энэ нь ердөө эрэгтэй хүний зөн совингийн талаарх эрдэмтдийн таамаглал юм. Харин бодит амьдрал дээр эрчүүд хэр хичээнэ тэр чинээгээр цаашдын болзоо үргэлжлэх эсэх нь шийдэгддэг байна.
Хэрвээ та түүнийг үнэхээр гайхалтай эмэгтэй гэж боддог бол анх уулзахдаа л дахиад уулзмаар гайхалтай залуу юм гэсэн сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Нэгэнт л таны хажууд байж хэрхэн хувцаслах, хэрхэн сайхан үнэртэх зэрэг танаас шалтгаалах зүйлсийг зааж чадахгүйгээс хойш анхны болзоон дээр хэрхэн биеэ авч явах талаар зөвлөе.

Түүнээс асуулт асуу: Эмэгтэйчүүд ярих дуртай. Судалгаагаар эмэгтэйчүүд эрчүүдээс хамаагүй олон үгтэй бөгөөд энэ утгаараа ч тэдэнд өөрөөс нь асуулт асуух нь таалагддаг гэнэ. Түүний хаана өсөж торнисон, ажил нь ямар байдаг талаар, түүний хийх дуртай зүйлс гэх мэтийг асууж болох юм.
Харин та түүнээс асуулт асууснаараа нэг нь хэтэрхий их давамгайлж ярьсан болзоо болно гэж бүү санаа зовоорой. Учир нь ихэнх эмэгтэйчүүд болзоон дээрээ их ярих хандлагатай байдаг ажээ.

Бусад хүмүүстэй сайхан харьц: Бусадтай сайхан харилцаатай байх нь мэдээж таны зан чанараас шалтгаална. Гэхдээ болзооны үед эрэгтэй хүн бусадтай бүдүүлгээр харьцах нь ховор. Учир нь эмэгтэйдээ муухай сэтгэгдэл үлдээхгүй гэсэндээ тэгдэг хэрэг.
Харин хэн нэгэн хүн таны уурыг хүргэж эсвэл болчимгүй юм хийсэн тохиолдолд та аль болох биеэ барьж асуудлыг эерэгээр шийдэх хэрэгтэй. Энэ л чанар таныг ирээдүйд сайн хань болохоор хүн юм гэсэн сэтгэгдлийг эмэгтэйчүүдэд үлдээдэг ажээ. Ямар ч үед эелдэг, шударга байхын хичээ.

Тооцоог хий: Хэдий та түүнийг тийм сайн мэддэггүй байсан ч тооцоог хийх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд эр хүн айлын ноён нуруу, санхүүг хариуцдаг гэдэг утгаар. Хэрвээ та үнэхээр боломжгүй бол ядаж би төлөе гэсэн санал тавих хэрэгтэй.
Харин боломжтой үедээ тооцооны хуудас ирэх үед түүнийг хараад суугаад байлгүй яаравчлан авч тооцоог хийх нь чухал.
Хэрвээ тэр төлөхийг хүсвэл татгалзсан хариу өгөөд хоолны дараа уух юм авч өгөх хүсэлт эелдгээр тавьж болох юм. Гэхдээ тэр тооцоо хийхийг үнэхээр их хүсээд танаас дахин дахин асуугаад байвал түүнд зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь түүнийг хүндэтгэж буй хэрэг юм.

Түүнийг үнсэхийг хичээ: Нэгэн алдартай шоу нэвтрүүлэгч “ Хэрвээ та болзоогоо романтик төгсгөж чадахгүй бол нөгөө л аймаар найзуудын хүрээнд байх боломжийг асар ихээр өсгөж байна гэсэн үг юм” гэжээ.
Харин найзуудын хүрээнд үлдсэн хүмүүс дахин болзох магадлал маш бага байдаг гэнэ. Энэ утгаараа романтик төгсгөл хийх сонгодог арга нь гарцаагүй үнсэлт юм.

Хоёр өдрийн дүрмийг баримтал: Хэрвээ та уулзсаныхаа маргааш нь л эсвэл тэр даруйдаа түүнд өнөөдөр сайхан байсан талаараа хэлчихвэл таагүй хариу авч болох юм. Анхны болзооноос хойш хоёр дахь өдөр өнгөрөхөд эмэгтэйчүүд өөртөө дүгнэлт хийж эхэлдэг байна. “ Тэр над руу яагаад залгахгүй байгаа юм бол? Миний юу түүнд таалагдаагүй юм бэ?” гэх мэт. Бүр найзууддаа ярих тохиолдол ч бий.
Харин та яг болзсон өдрөөсөө хойш хоёр өдрийн дараа түүнтэй холбоо баривал илүү сайхан хариу сонсоно гэдэгтээ итгэлтэй байж болно. Юу гэж ярих вэ гэхээр “ Чамтай уулзахад үнэхээр сайхан байсан шүү, дараагийн баасан гарагт ямар нэгэн юм хийхээр төлөвлөсөн үү?” гэх мэт илүү ч үгүй дутуу ч үгүй энгийн зүйлс ярих хэрэгтэй.


URL:

Нэр: خرید تار Огноо: 23 July 2018

thank you11

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих