Х.Баттулгын анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа УИХ-д нэр дэвшинэ

Энэ удаагийн УИХ-ын сонгууль сонин содон үйл явдлаар дүүрэн болох нь ээ. Жишээлбэл дараагийн УИХ эхнэр, нөхрүүдээр багаа бүрдүүлэх боломж тавигдаж Х.Баттулгын  анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа ИЗНН-аас нэр дэвшихээр листийн есдүгээрт бичигдсэн байна. ИЗН байгуулагдах үеэс гишүүнээр элсэж, хамтран зүтгэсэн Ц.Энхтуяа УИХ-д нэр дэвшихийн тулд нөхөр Х.Баттулгаасаа их хэмжээний хөрөнгө нэхсэн, шантаажилсан гэх яриа ч гараад амжжээ.
“Нүүдэлчин” компанийн захирал, Сүхбаатарын дүүргийн ИЗНН-ын дарга Ц.Энхтуяа уг нь хөрөнгө мөнгөөр дутахгүй, “Женко”-гоос хувь хүртээд сайхан амьдардаг тухайгаа хэвлэлд ярьж байсан удаатай. Тодруулбал “Ямар ч байсан “Женко” гэдэг компанийн хамтран зүтгэгч нь, хамтран ажиллагч нь. Ард нь байсан хүн гэвэл би өөрийгөө хүлээн зөвшөөрнө. Тийм ч учраас би өнөөдөр бүрэн эрхтэйгээр хувиа хүртээд амьдарч байна. Ямар ч байсан залхуу байгаагүйг минь Тулга маань мэддэг. Олон хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг бас л яггүй “ажил” шүү дээ. Би хүүхдүүдээ төрүүлж, өсгөөд хажуугаар нь хийж болох боломжтой бүхнийг хийж байсан” хэмээн ярьж байсан ч УИХ-д нэр дэвшихийн тулд нөхөр Х.Баттулгаасаа нэлээд хөрөнгө нэхсэн сурагтай.
Унаган Улаанбаатарын охин, тэр дундаа нийслэлийн төв цэг Сүхбаатар дүүрэгт хүүхэд нас нь өнгөрсөн гэх Ц.Энхтуяа ийнхүү УИХ-д нэр дэвшлээ. Өмнө нь тэрбээр “Намайг үнэлээд, чи энэ ажлыг хийж чадна гэж итгэл үзүүлэх юм бол би маш шударга, зарчимч ажиллаж чадна. Би амьдралд хийх юмаа хийчихсэн. Хүмүүсийн хэлдгээр улсад хийдгээ хийчихсэн. Мэдээж хүний амьдралд хийж бүтээхэд оргил гэж байхгүй. Яг одоо карьер хөөх ч юм уу эсвэл их хөрөнгө эзэмшээд, удирдаад толгойгоо зовоогоод явахыг хүсэхгүй байна. Зүгээр л өөрийн тааваараа юу хүссэнээ хийж, намуухан, өөрөө өөртөө кайфтай амьдрахыг хүсч байна. Хэн нэгний дарга болоод, нэг их хөрөнгө зэмшээд явах сонирхол алга. Тэр чинь дааж давшгүй хүнд ачаа шүү дээ. Тэгж ядармааргүй байна. Одоохондоо жаахан залхуурмаар байна. Амгалан тайван, намуухан жаргалтай амьдармаар байна. Магадгүй хувцас дизайн дээрээ түлхүү ажиллах ч юм уу, тааваараа л ажиллана даа” хэмээж байсан ч улстөрд өөрийн гэсэн орон зайгаа бүрдүүлсэн нөхөр Х.Баттулгаасаа юугаар дутах вэ гэдгээ харуулахаар зүтгэж эхэлсэн бололтой. Мэдээж ИЗНН ард түмнээс листийнхээ хүмүүсийг бүгдийг гаргах хэмжээний өндөр оноо авч чадахгүй нь ойлгомжтой боловч Ц.Энхтуяа улстөрд идэвхтэй амьдарч эхэлснээ УИХ-д нэр дэвшсэнээр харууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих