Хэвтэрт байгаа Ч.Амарболд өөрийгөө буруугүй гэв
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболд П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа өөрт нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улсын яллагчаас ял төлөвлөн шүүхэд шилжүүлсэн хэргийн талаар анх удаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон шүүх, прокурор зэрэг нийт 14 хуулийн байгууллагад холбогдох тайлбарыг гарган хүргүүлжээ. Тэрбээр, намайг 2008 оны долдугаар сарын 1-нд Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Дотоодын цэргийн дарга байсан гэж үзэж яллагдагчаар татаж, Нийслэлийн прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл би 2008 оны долдугаар сарын 1-нд Дотоодын цэргийн дарга байгаагүй хэмээгээд өөрийн энэхүү дүгнэлтийг дөрвөн үндэслэлээр тайлбарлажээ.
Б.Тогтох
URL: