Өнөөдөр тахиа өдөр
Аргын тооллын зургадугаар сарын 5. Мягмар гараг. Билгийн тооллын 16. Долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 05.10 цагт мандаж 20.50 цагт жаргана.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох улирал 14ц 54м-д эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
URL: