Хүрлээгийн бүтэлгүйтэл

Хошин шогийн Хүрлээ багадаа тун бүтэлгүй хүүхэд байсан гэнэ.

Түүнийг тавдугаар ангид байхад сумын төвийнхөн Майн баярын жагсаал хийхээр эртнээс бэлтгэж, орос ах нарыг дуурайн сүр дуулиантай баяр тэмдэглэхээр шийдсэн юм байх.  Арьс өнгөөр ялгаврлан гадуурхахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн тулд негр хүүхдийг дүрийг хүртэл бүтээхээр болжээ. Хамгийн бор царайтай  учраас Хүрлээг негр хүүхэд болж жүжиглэж, нэгдлийн дарга нарын зогсож байгаа индрийн өмнө тагтаа нисгэх үүрэг өгчээ.

Хүрлээ хэдэн өдөр хөөцөлдөж, дээврийн хөндийгөөс арай гэж тагтаа барьж авч хувинд хийгээд, нүүрээ тогооны хөөгөөр хөөдөж, тас хар хүн жагсаалд яваад очсон гэнэ. Дарга нарын өмнө очоод тагтаагаа нисгэх гэтэл  өнөөх тагтаа нь ниссэнгүй. Газар пид хийтэл унаж, хэсэг хөлөө татагнуулж байснаа арай гэж нисмээр аяджээ. Гэсэн ч хол нисэж чадсангүй. Нэгдлийн даргын энгэрийг очиж мөргөснөө хөл дор нь унаж үхчээ. Майн баярын сүртэй жагсаалын үеэр энхтайваны бэлгэ тэмдэг болсон тагтаа сумын даргыг мөргөж үхсэнд тун олон хүн сэжиглэж, багш нар нь Хүрлээгийг толгойг нь эргэтэл загнаад өнгөрчээ.

Ц.Хан-Хөхий
undesten.mn

URL:

Сэтгэгдэл бичих