Н.Энхбаярыг СЕХ бүртгэж авахгүй байхыг сануулсан прокурорын бичигийг бүрэн эхээр нь хүргэж байна

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох авилгалын шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас эхэлнэ. Түүний шүүх хурал болох гэж буйтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос Н.Энхбаярыг СЕХ-нд бүртгэж авахаа түр хойшлуулсан. Учир нь Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн прокурорын орлогч, улсын яллагч Е.Сагсай нар өнгөрсөн долоо хоногт СЕХ-нд албан бичиг хүргүүлжээ.

Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн нэр дэвших эрхтэй гэж заасан байдаг аж. Мөн СЕХ-ны дарга Н.Лувсанжав “МАХН-ын дарга Н.Энхбаяр одоогоор ямар нэгэн ял шийтгэлгүй байгаа тул түүнийг нэр дэвшигчээр бүртгэж авахаас татгалзах зүйлгүй” хэмээн мэдэгдээд байсан ч ийнхүү бүртгэх асуудлыг түр хойшлуулсан байна.
Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү өчигдөр мэдээлэл хийхдээ “Шүүхээс ял шийтгэл аваагүй тохиолдолд СЕХ бүртгэж авах ёстой. Өмнө нь СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн энэ асуудлаар байр сууриа илэрхийлж байсан. Мөн шүүхээс ял шийтгэл аваагүй байхад, шүүгч, прокурор СЕХ-нд албан бичиг илгээсэн нь өөрөө хууль бус үйлдэл” хэмээн мэдэгдэв.

Ингээд Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн прокурорын орлогч, улсын яллагч Е.Сагсай нарын СЕХ-нд хүргүүлсэн албан бичгийг бүрэн эхээр нь 24tsag.mn сайт хүргэж байна.
SEH
SEH
SEH


URL:

Сэтгэгдэл бичих