“Bee Gees” хамтлагийн дуучинг баасан гарагт эцсийн замд нь үднэ

“Bee Gees” хамтлагийн дуучин Робин Гиббыг сүүлийн замд нь үдэх ёслолыг ирэх баасан гарагт буюу 6-р сарын найманд хийхээр болжээ. Тэрбээр удаан хугацааны турш хорт хавдартай тэмцсээр өнгөрсөн сарын 20-нд нас барсан юм. Робин Гиббыг гэр бүл болон найз нарынханд хүрээнд, түүний хүүхэд насаа өнгөрөөсөн  Isle of Man гэдэг газраас үдэн гаргахаар болсон байна. Оршуулах ёслолын үеэр хүмүүсийг цэцэг авчирахаас гадна сайн үйлсэд хандив өргөхийг хүссэн байна. Хандиваар цугларсан мөнгийг Isle of Man-ын хүүхдүүдэд туслахад зориулах гэнэ.
Одоогоор алдарт “Bee Gees” хамтлагийн гишүүдээс  Робин Гиббын ах Барри Гибб л амьд сэрүүн үлдээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих