Европын холбооноос Н.Энхбаярыг шударгаар шүүхийг хүсчээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан, мөн түүнийг авлигын хэрэгт сэжиглэн шүүж байгаа нь дэлхий нийтийн анхааралд өртөөд байгаа. Н.Энхбаярыг хуурай өлсгөлөн зарлаж байх үед НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу утас цохиж байсан. Ерөнхийлөгч байсан хүний амь насанд эрсдэл учраад байгаа тул нааштайгаар шийдвэрлэхийг хүсч, зөвлөж байсан. Харин маргааш нь Н.Энхбаяр батлан даалтанд гарахаар болж, өлсгөлөнгөө зогсоосон. Тэгвэл маргааш болохоор товлогдсон МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал, шүүх хурлаас гарах шийдвэр мөн л дэлхийн хэмжээний байгууллагууд анхаарал хандуулж байна. Өнгөрсөн баасан гараг буюу зургаадугаар сарын нэгний өдөр Европын холбооноос Н.Энхбаярын шүүх хуралтай холбоотой мэдэгдэл гаргажээ. Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлыг хариуцсан төлөөлөгч  Катерине Аштон дараах албан бичгийн Монголын эрх бүхий албаны хүмүүст хандан нийтэлсэн байна. Одоогоор энэ бичгийн яг ямар байгууллага, хэний хаяг руу илгээсэн нь тодорхойгүй байгаа юм. Ямартаа ч бүрэн эхийг нь Европын холбооны албан ёсны сайт болох www.europa.eu сайтаас олж уншиж болно.
Уг мэдэгдэлд “Бид Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэг явдлыг анхааран ажиглаж байгаа. Бид энэ хэрэгт ил тод, ардчиллын зарчим болон хууль эрх зүй, хүний эрхийг хүндэтгэн үзнэ гэдэгт итгэж байна.  Европын холбоо Монголд ардчиллыг бэхжүүлэх үйл явцад бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэжээ. Дээрх мэдэгдлээс үзвэл олон улсын байгууллагууд Н.Энхбаярын шударгаар шүүнэ гэдэгт итгэл муутай байгаа байга тул ийнхүү урьдчилсан сануулсаар байгаа аж. Харин нөгөө талаас ийм мэдэгдэл хийх болсон нь Н.Энхбаяр хилс хэрэгт хэлмэгдэх гэж буй гэсэн мэдээлэл гадаад ертөнцөд хүчтэй тарсантай холбоотой байж болох юм.
tyhdgzj
Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих