НАМЫН ЖАГСААЛТЫН ӨНГӨ ТӨРХ
Энэ удаагийн УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явагдана. Ингэхдээ намын жагсаалтаар 28 хїн нэр дэвшинэ. Намын жагсаалтад ямар шаардлага хангасан нэр дэвшигч багтсан бол. Улс тєрийн намуудыг сонжьё.
МАН-ын жагсаалтыг С.Батболд тэргїїлж буй. Сонгуульд нэр дэвшиж байгаа намын жагсаалтыг удирдлагууд нь тэргїїлж байгаа гэсэн їг. Харин жагсаалтын хоёрт МАН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга У.Хїрэлсїх багтаж. Ємнєх сонгуулийг єнжсєн тэрээр энэ удаад нам нь багахан санал авлаа л бол ямар ч байсан УИХ-ын гишїїн болох нь тодорхой. Парламентад орчих л юм бол сайд болно хэмээн тэрээр их л маадгар яваа сурагтай. Тэрээр єєрийгєє сонгуулийн дараа Батлан хамгаалахын сайд болно хэмээн битїїхэн зїїдэлж суугааг ойр тойрныхон нь хэлэх.
МАН-ын жагсаалтын гуравт УИХ-ын дарга Д.Дэмбэрэл багтаж. Тэрээр энэ жил 72 нас сїїдэр зооглож байна. Энэ удаагийн сонгуульд тэрээр нэр дэвшсэн гэхээр хэрвээ гишvvн болон улирвал 76 настайдаа УИХ-ын индрээс буух болчихоод байгаа юм. Магадгїй дараа дараагийн хоёр сонгуульд оролцвол тэрээр 80 хїртлээ УИХ-д суусан тєрийн тїшээ болж дээд амжилт тогтоож мэдэх нь.
МАН-ынхан одоо хашиж байгаа албан тушаалаар нь жагсаалтаа эрэмбэлсэн тул Д.Дэмбэрэлийг хєгшин гэж “жийж” чадаагїй бололтой. УИХ-ын гишїїн Є.Энхтївшин дєрєвт бичигдэж. Д.Лїндээжанцан гишїїн тїїнд УИХ дахь МАН-ын бїлгийн даргынхаа халааг шилжїїлсэн. Ингэж сонгууль болохоос хэдэн сарын ємнє энэ суудалд суусныхаа ачаар тэрээр энэ удаад жагсаалтад дээгїїр бичигдэж тэрээр. Д.Лїндээжанцан нэгэн їед УИХ-ын даргын алба хашиж явсан. УИХ дахь намын бїлгийн даргаар чамгїй хэдэн жил ажилласан. Тїїний энэ хєдєлмєр зїтгэлийг энхрий хайрт нам нь їнэлж жагсаалтын дєрєвт нэрийг нь дурайлгажээ. МАН-ынхан жагсаалтдаа хоёр сайдыг багтаасны нэг нь Ц.Нямдорж.
Тойрогт нэр дэвшээд сонгогдох магадлал тун бага гэдгээ хаа хаанаа ойлгосон бололтой. Эс бєгєєс тїїнд парламентын сэнтийгээс буух цаг нь болсон хэмээх дохиог эртнээс єгсєєр байгаа. Улаанбаатарт їймээн болоход унтаж байсан, нэг танхимд тохой нийлїїлэн суусан андаа гїтгэж булайгаа чирсэн гээд тїїний талаархи таагїй мэдээлэл таатайгаасаа олон.
УИХ-ын гишїїн Х.Баттулгыг сайд байхдаа нууц гэрээ байгуулсан хэмээн гїтгэсэн нь шїїхээр тогтоогдсон. Харин шїїх тїїнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйх “ял” оноосон. Гэвч тэрээр шїїхийн шийдвэрийг єнєє хэр нь биелїїлээгїй л яваа. МАН-ын жагсаалтын эхний таван нэр дэвшигч ийм байдлаар эрэмбэлэгдэж. Ерєнхийдєє намынхаа диктатурыг хатуу баримталж, зєвхєн дарга нар нэгдїгээрт гэсэн зарчимд тулгуурлажээ.
Харин АН-ын хувьд мэдээж, намын дарга Н.Алтанхуяг жагсаалтаа тэргїїлж байна. Хоёрт намдаа нэр нєлєє сайтай гэгддэг З.Энхболдын нэр бичигдэж. Ингэхдээ тус намын жагсаалтаас нэг зїйлийг харж болно. Юу вэ гэхээр нам доторхи фракцуудын тєлєєллийн тэнцвэрийг маш сайн хадгалж, эхийг нь эцээхгїй, тугалыг нь тураасангїй. Жагсаалтын хоёрт бичигдсэн З.Энхболд “Шонхор” фракцын тэргїїн. Харин гуравт нэр нь бичигдсэн Х.Тэмїїжин “Нэг ардчилал” клубийн удирдах зєвлєлд багтдаг. Х.Тэмїїжин дєрвєн жил УИХ-ын гишїїн байх хугацаандаа элдэв хэл аманд єртєж, намынхаа нїїрийг улайлгаж байсан удаагїй.
Хууль эрх зїйн талын мэргэжил боловсролоороо архагуудтай багагїй їзэлцэж явсан. Жагсаалтын дєрєвт УИХ дахь АН-ын бїлгийн дарга Ч.Сайханбилэгийн нэр явна билээ. Харин тавд АН-ын генсек Д.Эрдэнэбатын нэр багтаж. Тэрээр МАН-ын генсек шиг нэрээ жагсаалтын хоёрт бичїїлнэ хэмээн албан тушаалаараа тїрий барьсангїй. Жагсаалтын долоод бичигдсэн Р.Бурмааг МоАХ-ны хїн гэдэг. Харин нэр нь 10-т бичигдсэн Н.Батчимэг Ерєнхийлєгчийн зєвлєхєєр ажилладаг ч “Нэг ардчилал”-д данстай. МАН-ын жагсаалтад 10 эмэгтэйг нэр дэвшїїлсэн байна. Ингэхдээ Д.Сарангэрэлийн нэр эхний аравт бичигдсэн бол дараагийн есєн эмэгтэй жагсаалтын 24 дотор арай л гэж багтсан.
Харин АН-ын жагсаалтын эхний арав дотор Р.Бурмаа, Н.Батчимэг нарыг багтаав. Жагсаалтын 10-аас хойш бїсгїйчїїдээ эрэмбэлэхдээ бас ч порцыг нь тааруулж эмэгтэй, эрэгтэй нэр дэвшигчээ сєєлжлїїлэн жагсаажээ. АН-ынхан намын жагсаалтад хамтарсан Засгийн газрынїед сайдаар ажиллаж байсан хїмїїсийг оруулаагїй. Харин МАН-ынхан жагсаалтаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нарыг багтааж. Бусад сайд нараа тойрогт илгээжээ. Хоёр намын мандат, тойрог хуваарилж, жагсаалтаа гаргасан нь эрс тэс ялгаатай харагдана. Тэгэхээр єрсєлдєєн ч гэсэн їїнийгээ дагаад єєр єєр байх нь.
ardchlal
URL: