Тєрийн компанийн ТУЗ-ийн гишvvд дураараа аашлахгvй

Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тєсєл болон холбогдох бусад хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай хуулийн тєслийг парламентад єргєн барьж чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулав. Энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг баасан гаригт болсон хуралдаанаар шийдвэрлэлээ. Тєслийг хэлэлцvvлэгт бэлтгэсэн тухай санал дvгнэлтийн талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт танилцуулж, гишvvдийн асуултад хариулав.

Хvчин тєгєлдєр мєрдєж буй хуулийн зохицуулалт нь орчин цагийн шаардлагыг бvрэн гvйцэд хангаж чадахгvй, дутуу дулимаг байгаагаас зарим нэг асуудал vvсч буй аж. Тодруулбал, аливаа компани хариуцлага хvлээх чадвар ямар байх, компанийн ТУЗ-ийн vvрэг чиглэл, тогтолцоо зэрэг асуудлын зохицуулалт тєгс бус юм байна.

Vvнээс гадна чамгvй олон асуудлыг ч зохицуулах шаардлага гарсан болохоор Компанийн тухай хуулийг шинэчлэн найруулж, зохицуулахаар шийдсэн гэнэ. Танилцуулга хийснийfдараа гишvvд хуулийн тєсєлд тусгасан асуудлыг тодорхой болгох, салаа утгагvй байх нь зvйтэй хэмээж байв. Жишээлбэл, аж ахуйн нэгж, компанийн улсын бvртгэлийн тогтолцоо, компанийн нийгмийн хариуцлага, ТУЗ-ийн бvтэц, vvрэг, хариуцлагын талаар анхаарах хэрэгтэй гэсэн юм. Тєрийн ємчит компаниудын ТУЗ-ийн бvрэлдэхvvнд дийлэнх нь тєрийн албан хаагч байдаг. Гэвч тэд гишvvн байх vvрэг хариуцлагаа ухамсарладаггvй, мэргэжлийн бус. Мєн хувийн ашиг сонирхолдоо нийцсэн шийдвэр гаргуулах гэж улайран, ашиг сонирхлын зєрчилд автдаг байна. Энэ бvхнийг шийдсэн заалт оруулж, хариуцлага тооцох системээ сайжруулах ёстой гэсэн байр суурийг гишvvд илэрхийлж байв. Дээрх тєслийг зєвхєн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь учир дутагдалтай гэж vзэж байлаа. Хууль эрх зvйн тухай асуудал ч давхар яваа учир энэ чиглэлийн мэргэжлийн байнгын хороо ч авч хэлэлцэх, хамтран хуралдах боломжтой гэсэн санал гарав.


Р.Буд “Тєрд харьяалагдах компаниудын удирдлага, ТУЗ нь голдуу тєрийн албан хаагч. Энэ нь сайн талтай байж болох юм. Гэхдээ бодит байдал дээр эсрэгээрээ байгаа шvv. Тухайн салбарын талаар мэдлэггvй, боловсрол эзэмшээгvй нєхєд байдаг. Мєн ашиг сонирхлын зєрчилж vvсгэдэг гэсэн.

Ийм хvмvvс тєр, ард тvмний хєрєнгєєр цалинжиж, утас, унааныхаа мєнгийг даалгаж сууна. Ер нь, ганц тєрийнх ч бус компанийн удирдлага болох ТУЗ-ийг чадваржуулах, мэргэжлийн байлгах талаас нь ямар зохицуулалт оруулсан юм бол” хэмээн сонирхлоо. Ємнє нь, Тєрийн ємчит ХК-ийн ТУЗ-ийг голцуу тєрийн байгууллагад ажиллаж буй хvмvvсээр бvрдvvлж ирсэн. Шинэчилсэн хуулиар тєрийн болон тєрийн ємчийн оролцоотой компаниудыг хянах зорилгоор хараат бус ТУЗ-ийн гишvvдийг томилж ажиллуулах заалт оруулсан бєгєєд тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдийн гуравны нэгээс доошгvй нь хараат бус гишvvн байна. Хараат бус гэж хэнийг хэлэхээ ч тодорхой зааж, шаардлага тавьсан гэж тайлбарлаж байлаа.

Харин УИХ-ын гишvvн Ц.Сэдванчиг хариуцлага, татварын асуудал, шахааны бизнес болон компанийн ёс зvйн асуудлыг хэрхэн зохицуулсан талаар лавласан юм. Тvvний асуултад Байнгын хорооны дарга Д.Зоригт “Энэ чиглэлийн зvйл, заалт хангалттай оруулсан байгаа. Компанийн эрх мэдлийг гартаа тєвлєрvvлж байгаа хvмvvс, удирдах зєвлєлийнхний ємнє ямар vvрэг, хариуцлага хvлээх вэ зэрэг асуудлыгfтодорхойлсон” гэв.
Ийнхvv асуулт, хариулт єндєрлєж, цааш хэлэлцэх эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишvvдийн олонхи хэлэлцэх нь зvйтэй гэж vзэв.

Тиймээс дараагийн хэлэлцvvлэгт бэлтгvvлэхээр тєслийг холбогдох Байнгын хороонд шилжvvллээ. Энэ хуулийг баталбал дур зоргоороо аашилж, ашиг сонирхолд хєтлєгддєг байсан ТУЗ-ийнхний ноёрхол дуусгавар болно. Мєн хэнээс ч хамаарахгvй том толгойлж дєнгєхгvй юм байна.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих