Ардчилсан намын “Ялагдашгүй” Ардын намын “Улаан эрэг”-ийг бут цохижээ

Улс төрийн нам, тэдний лидерүүдийн улс төрийн тэмцэл, сонгуулийн сурталчилгаа киногоор эхэлсэн гэвэл нэг их хилсдүүлэг болохгүй байх. Тэр ч бүү хэл киноны багууд нь хоорондоо зодолдсон ч гэх шиг сенсаци гарч байсан. Гэхдээ энэ бол худал л болов уу…

Гадуур олны ярих нь Ардын намыхан өнгөрсөн түүх, хэлмэгдүүлэлт харуулсан “Улаан эрэг” олон ангит кино өндөр үнээр хийлгэж гаргасан гэх. Уг киног харахад соц үеийн жүжиг ч юм шиг, эсвэл өвөр монголын телевизээр гардаг сериал ч юм шиг ажиглагдсан…

Харин хариуд нь Ардчилсан намыхан нийгэм улс төрийн тэмцэл, бүлэглэлүүдийн хагаралыг харуулсан “Ялагдашгүй” олон ангит киног хийж Ардын намынханыг бут цохисон гэнэ.

“Ялагдашгүй” олон ангит киног үзэж байхад Солонгосын сериал ч юм шиг, барууны адал явдалт кино ч юм шиг санагдсан…

Мөн Ялагдашгүй кины гол дүр нь АН-ын даргын түүх гэсэн яриа гадуур тэнэж явна лээ.


URL:

Сэтгэгдэл бичих