Хар тамхи зөөвөрлөдөг монгол эмэгтэй баригджээ

Цагдаагийнхан хар тамхи зөөвөрлөдөг бүлэг этгээдүүдийн ул мөрөөр орсон тухай эх сурвалжууд мэдээллээ. Юутай ч хар тамхи зөөвөрлөдөг хүлээн авдаг байсныг нь хууль хяналтынхан олж тогтоогоод байгаа аж.

Ингээд цагдаа хүчнийхэн хар тамхины томоохон бүлэглэлт хамааралтай байж болох монгол эмэгтэй А гэгчийг олж саатуулан баривчилжээ. Уг эмэгтэй өөрийн болон гадны иргэдээр хар тамхи зөөвөрлүүлдэг байж болохыг холбогдох албаныхан эрэн сурвалжилж байгаа гэнэ.

Учир нь уг эмэгтэйн цаана томоохон хар тамхины сүлжээ байж мэдэх тул бусад эзэн холбогдогчийг тогтоосны дараа олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх аж. Энэ сард хил гаалийнхан 40 гаруй насны филиппин эмэгтэйг хилээр таван кг орчим героин хэмээх хар тамхины төрлийн бодис нууцаар тээвэрлэн оруулж ирэхийг завдах үед нь шуурхай ажиллан илрүүлсэн билээ. Сүүлийн үед хилийн цэрэг болон гаалийнхан анхаарал сэрэмжтэй ажиллаж, нэлээд хэдэн хар тамхины хэргийг илрүүлэн ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих