Би хятадуудыг үзэн ядаж байна
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа худагийн орд газарт олборлолт хийж байгаа “Энержи ресурс” ХХК-ийн уурхайд Монгол залуу ажлаа хийж яваад хятад жолоочид дайруулж амь насаа алдав. Би хятад хүнийг үзэн ядаж байна. Монгол хүнийг нохой шиг дайрч алчихаад машинаа унаад зугтах сэтгэлийг нь би үзэн ядна.
Монгол хүн монголдоо гадныханд алуулж байна. Хятад ажилчин Монгол хүнийг машинаараа дайрчихаад 30км газар машинаа унаад зугтаж байхад Монголчууд хараад сууж байсан уу гэдэг асуулт хариу нэхнэ.
Монгол наймаачин хятадад очоод наймаа хийх үнээ тохирохгүй бол орхиод явахад зэргэлдээ лангууных нь хятад наймаачид тэр монголыг бүчиж аваад тухайн барааг худалдаж авахаас өөр аргагүй болтол нь шахдаг, дарамталдаг. Харин тэр Монгол наймаачин Монголдоо ирээд лангуун дээрээ сууж байхдаа хажуугийнх нь лангуун дээр бараа сонирхож байгаа худалдан авагчийг өөрийнхөө лангуу руу татахын тулд ёс зүй, хүн чанараа уландаа гишгэдэг. Тэр хятадад дарамтлуулж явсан үеээ тэрхэн хугацаанд мартаж орхидог.
Хятад хүнийг өмөөрч, өр зрхнээсээ хайрлаж, тэднийг алгаа тосон угтаж, ажилч хичээнгүйгээр нь өргөмжлөн бахархаж, бараг л тэдний төлөө амиа тавих нь холгүй өмөөрөх Монгол хүн байгаа цагт монголчууд хятадын гарт амиа алдсаар байх болно.
Монгол жолооч БНХАУ-ын нутагт өөрийнхөө машинтай 10 км газар ч явах эрхгүй байхад, хятад жолооч Монголын хил рүү нэвтэрч ороод 300 гаруй км газар туулж ирээд нүүрс ачаад гарахдаа Монгол хүнийг дайраад алчихаж байхад бид чимээгүй байсаар л.
30 мянган төгрөг хулгайлсан Монгол 10 жил шоронд суух шийтгэл амсаж байхад, Монгол хүнийг дайраад алчихсан хятад жолооч гурван жилийн шийтгэл аваад шоронд сууж байна. Монгол хүний үнэ цэнэ шалдаа бууж, хятад хүний үнэ цэнэ тэнгэрт тулах ийм цагийг авчрахын тулд бидний өвөг дээдэс дэлхийн талыг эзэлсэн юм уу.
Монгол хүн хятад хүний аминд хүрсэн бол цаазлуулахаас өөр аргагүй дээ. Өвөрмонгол малчинг дайрч алсан хятад жолооч цаазын ял авсан гэдгийг бид сонссон, харсан, үзсэн. Харин “Энержи ресурс” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шинэ элеон” ХХК-ийн жолооч Жан Жи Вей хүний аминд хүрсэнийхээ төлөө ямар хариуцлага хүлээхийг харах л үлдлээ.
Ийм эмгэнэлтэй хэрэг гарчихаад байхад Монгол хүнээ өмөөрсөн өмгөөлсөн нэг ч үг хэлэхгүй, чив чимээгүй байгаа эрх баригчдийг харахаар хэлэх үг үл олдоно.
Б.ЭНХМӨНХ
URL: