Ц.Нямдорж сайд худал зүйл зохиож хүн гүтгэсэн үйлдлийнхээ төлөө Х.Баттулгаас уучлал гуйхаар болжээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сайд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг солонгос, хятадуудтай Төмөр замын асуудлаар нууц гэрээ хийсэн гэж мэдэгдсэн билээ. Харин үүнийг Х.Баттулга эрс няцаан, хүний нэр төрд халдсан үйлдэл гэж Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан юм. Хан-Уул дүүргийн шүүх Х.Баттулгыг нууц гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн бөгөөд Ц.Нямдорж сайд хэлсэн үгнийхээ төлөө уучлалт гуйх үүрэг өгөөд буй.
Уг шүүхийн тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Э.Мягмар
URL: