Бүтээн байгуулалтын загвар Өмнөд Солонгос

БНСУ-ын “Ариранг” телевизээс хоёр дахь удаагаа зохион бай­гуулж байгаа “Олон улсын сэт­гүүлчид-2012″ арга хэмжээнд оролц­лоо. Уг арга хэмжээнд дэл­хийн арван найман орны сэтгүүл­чид хамраг­дан оролцсон. Өмнөх жил зохион байгуулсан арга хэм­жээ нь амжилт­тай бол­сон тул энэ жил дахин үргэлжлүүлж байгаа аж. Ер нь уг арга хэмжээний зорилго нь дэлхий дахинаа Солон­госын хөгжил дэв­шил, бүтээн бай­гуулалт, аюулгүй байдал, батлан хамгаалах сал­барын найдвартай байдлыг сур­талчлан харуулах яв­дал гэнэ. Энэ арга хэмжээг “Ари­ранг” теле­виз маш сайн зохион байгуулсныг хэлэх нь зүйтэй. Хэдийгээр цаг агаарын болон бусад зүйлс хөтөл­бөрийн ганц нэг арга хэмжээг өөрчлөхөд хүргэсэн ч тухай бүрт нь зохицуулалтыг хийж байлаа. Дэл­хийн олон орноос сэтгүүлчид очсон тул бүх хөтөлбөр солонгос хэлээр явагдаж байсан. Сэтгүүлч­дэд тухайн хэлнийх нь орчуулагч бүх ажиллагаанд дагал­даж, шууд орчуулгаар явагдсан. Хамгийн эхний очих ёстой газар бол хой­дуудын тэнгисийн хөлөг онгоцноос харвасан тропед бөм­бөгөнд өртөж сүйрсэн Чённан нэртэй байлдааны хөлөг онгоцон дээр очих байлаа. Хэдийгээр умард Солонгосын тал уг үйл явдлын хариуцлагыг хүлээ­гээгүй боловч хамтарсан эскпер­түүд мөнөөх торпедийг нь гарцаа байхгүй хойдуудын харвагч бөмбөг гээд тогтоож орхиж. Цэргийнхэн уг хөлгийг сүйрсний дараа Шар тэн­гисээс татаж гарган одоо бол үзмэр болгожээ. Хэн ч үзэж болох бөгөөд нийтэд ингэж ил болгосон нь тухайн үед ямар аймшигтай зүйл болсныг нийтэд таниулах зорилготой гэнэ. Тухайн үед уг хөлгийн 46 албан хаагч амь эрсэд­сэн эмгэнэлт үйл явдал болсон юм. Амь эрсэдсэн албан хаагчдын зургаагийнх нь цогцос олдоогүй бөгөөд тэд дэл­бэрэлтийн яг цөмд нь байсан гэж үзэж байгаа юм билээ. Бөмбөг хаана дэлбэрсэн, тухайн үед хө­лөгт юу болсон зэргийг уг үзмэрийн тайлбарлагч цэрэг бүсгүй маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байв. Харин ингэж дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс өмнө амь үрэгдсэн багийн­ханд зориулж хүндэтгэл үзүүлдэг ёстой аж. Ер нь дэлбэрэлт ямар аймшигтай болс­ныг гурван том хэсэг болж салсан байдлаас харж болохоор. Хөдөл­гүүрийн сэнсний далбаа хүртэл усны асар хүчтэй цохилтоос болж юу ч үгүй мурий­чихсан байсан нь үйл явдлын гэрч болно гэж тайл­барлагч хэлж бай­сан. Ямартай ч тухайн үеийн эмгэ­нэлт хэргийн гэрч болсон хөлөг онгоц үзмэр болж мөнхийн зог­соолдоо зогсчээ.

Солонгосын нутаг дэвсгэр дээр дөрвөн том мөрөн урсдаг. Хан мөрөн, Геүм мөрөн, Накдон мөрөн, Ёнсан мөрөн гэдэг нэртэй. Эдгээрээс Хан мөрөн нь нийслэл Сөүл хотын дундуур урсана. Энэ мөрөн нийт 514 км урттай. Солон­госчууд уг том мөрнүүд дээрээ томоохон, маш их хөрөнгө зар­цуул­сан их бүтээн байгуулалтыг хийж байна. Дөрвөн мөрний бүтээн байгуулалт гэж нэрлэгдээд байгаа нүсэр их ажил маш амжилттай явагдаж байгаа. Тэр дундаа Хан мөрөнд гурван далан барьж бай­гуул­сан ба иргэдийн дунд явуулсан санал асуулгаар хамгийн шилд­гээр тодорсон нь “ИПО” нэртэй далан. “ИПО” даланг элин халин нисч байгаа цагаан дэглий шувуу­гаар бэлгэдэж барьсан бөгөөд далангийн тулгуурууд дээр “өндөг­нүүдийг” байрлуулжээ. Уг өндөг­нүүдэд далангийн хамгаалалтын системийн хөдөлгүүрүүд байрла­на. Уг даланг байгуулахдаа 200 орчим жилд нэг удаа л үерт автах магадлалтайгаар тооцоолж барь­сан байх юм. Гэвч Хан мөрний эх орчимд нь болзошгүй үерээс найд­вартай хамгаалж дөнгөхүйц далан барьсан гэж байгаа. Муугаар бодоод үер болоод, эрчилсэн их ус юу юугүй ороод ирлээ гэхэд далан­гийн хамгаалалтын систем ажил­лаж, үерийг тогтоож барих хаалт өргөгдөж аюулыг зайлуулж чада­хаар инженерийн байгууламжийг байгуулж. “ИПО” даланг байгуула­хад гарсан шорооны 40 орчим хувиар нь ойр орчмыг тохижуула­хад хэрэглээд үлдсэнийг уул болгон хадгалчихаж. Дараа тэр уулаа барилгын материал болгон ашиглана. Хан мөрний урсацыг ашиглаж авсаархан усан цахил­гаан станц барьсан ба юутай ч эхний удаад 3000 орчим айлыг найдвар­тай эрчим хүчээр хангана. Энэ мөрөнд хамгийн уртдаа метр орчим­той загас байх ба зөвхөн загасанд зориулсан зам хүртэл бий. Үржлийнхээ үед голын урс­галаа сөрж явдаг гэнэ. Солонгосын зах зээл дээр байгаа дээд зэргийн цэвэр усыг Хан мөрнөөс л гаргаж авна. “ОВ” гэдэг шар айргийг энэ мөрний усаар л хийдэг ажээ. Мөн “Нексус” үйлдвэр цэвэр усны төл­бөрт өдөрт таван сая вонн төлдөг байна.

Ер нь далангуудаа байгаль орчинд ээлтэй шийдлээр барьж байгуулсан буюу нүүрсхүчлийн хийг багасгах зорилгоор уг далан дээгүүр зөвхөн явган болон унадаг дугуйгаар зорчиж болохоор барь­жээ. Дөрвөн мөрний бүтээн байгуу­лалтыг хийж гүйцэтгэх нь байга­лийн элдэв гамшигт үзэгдэл, үерээс хамгаалах, уснаас эрчим хүч гаргах болон бусад орнуудад жишээ болох бүтээн байгуулалт болох ёстой гэх мэт олон талын ач холбог­долтой талаар БНСУ-ын Газар ба далайн яамны Сөүл дэх салбарт дөрвөн мөрний бүтээн байгуу­лалтыг хариуцаж байгаа Юү Гүм Сү ярьж байлаа. “ИПО” далан дээр олон улсын сэтгүүлчдийг очиход нэлээн бороотой, манантай үе таарсан юм. Төслийг хариуцаж байгаа Юү Гүм Сү дарга “Манай нутагт хаврын бороо орж байна. Хаврын бороог манай ард түмэн ирээдүйн хүсэл мөрөөдлөө биелэ­хийн бэлгэдэл болгодог оо. Хаврын ийм сайхан бороотой ирсэн олон улсын сэтгүүлчид та бүхэнд чин сэтгэлээсээ баярлаж байна” гэж өгүүлсэн. Үнэхээр гайхалтай бү­тээн байгуулалт солонгосын дөр­вөн том мөрөн дээр өрнөөд бараг дуусах шатандаа орж байна. Манай­хан Сэлбэ голыг сэргээх ажил эхлээд байгаа даа. Тэр төс­лөө солонгосчуудын энэ мэт бүтээн байгуулалтаас хуулбар­лачихад болохгүй юмгүй л байх.

“Ариранг” телевизээс зохион байгуулж байгаа эл арга хэмжээ­ний хөтөлбөр шахуу боловч бүгд тун чухал, сонирхолтой байсан. Өмнөд ба Хойд Солонгосын аль алинд нь дайны музей гэж бий. Өмнөдийн энэ музейг “Дайны дурс­галын музей” хэмээн нэрийддэг. Уг томоохон цогцолбор нь хоёр Солон­­госын дайны холбогдолтой үзмэрүүд болон Чусон гүрний үеийн дайны түүхийг ч давхар харуулсан олон сайхан үзмэртэй юм билээ. Нэгдүгээр давхарт нь 1950 оны зургаадугаар сарын 25-ны дайн хэмээн нэрлэгддэг хоёр Солонгосын дайны үед эх орны­хоо төлөө амиа алдсан баатруу­дын цээж баримлыг байрлуулсан бай­лаа. Бас дээр өгүүлсэн “Чён­нан” цэргийн хөлөг онгоцны сүйр­лийн үед амь үрэгдсэн эрэлхэг хөвгүү­дийн­хээ зургийг мөнхөлжээ. Өнгөр­сөн түүхийг харахад Солон­госын хойгт болсон энэ дайн ихээ­хэн адармаатай л даа. 1945 оны хоёрдугаар сард 38 дугаар өргөр­гөөр хоёр хуваагдчихсан байж. 1948 онд нь БНСУ-ын Засгийн газар байгуу­лагдаж. Яг энэ үетэй давхца­н хойдууд нь дайнд шаргуу бэлдэж эхэлсэн юм байх. Ингээд л 1950 оны зургаадугаар сарын 25-ны өдөр дайн эхэлж. Нэг үндэстэн хоёр өөр үзэл суртлын золиос болж хоёр хэсэг хуваагдаад байгаа нь харамсалтай төдийгүй гашуун түүх билээ. Тухайн үед хойдууд Т-33 танкаар довтолж өмнөдийн цэргийг тун айхтар цохиж Нагдон гол хүртэл хөөж. Энэ дайнд нийт­дээ 16 улсын цэргээ явуулснаас таван улс нь эмнэлгийн томоохон туслалцаа үзүүлж байжээ. Дайны явц тун эгзэгтэй байсан ч хамтар­сан цэргийн хүчин тухайн оны аравдугаар сарын 1-ний өдөр Сөүлийг чөлөөл­­жээ. Энэ өдрийг Улсын баярын өдөр болгон тэмдэг­лэдэг гэнэ. Дайны явцад хоёр тал аль аль нь нэг дайрч, нэг ухарсаар 1953 оны долдугаар сарын 25-ны өдөр түр гал зогсоох гэрээ бай­гуулсан нь одоог хүртэл үргэлжилж байгаа юм. Юутай бид нэг ард түмэн гэсэн үзэл нь тэднийг хэзээ нэгэн цагт нэгтгэх биз ээ. Гол нь цаг хугацааны л асуудал байх.

Өмнөд Солонгост хоёр Солон­госын нэгдэх асуудлыг хариуцсан Нэгдлийн яам гэж бий. Уг яам нь зөвхөн нэгдэж нэг улс болох асууд­лыг дангаар хариуцдаг бөгөөд 1999 онд байгуулагдан өнөөг хүр­тэл үйл ажиллагаагаа явуулж бай­на. Сэтгүүлчдийг Нэгдлийн яамны хамтын ажиллагаа, харилцаа эрхэл­сэн газрын дарга Ким Жон Му-тай уулзуулсан нь тун сонир­холтой төдийгүй үр өгөөжтэй уул­залт болсон. Өмнөд болон Хойд Солонгосын өнөөгийн харилцаа, нэгдэх асуудал нь ямар шатандаа яваа зэрэг олон асуудлаар тодор­хой мэдээлэл өгсөн юм. Өмнөд Солонгосын хамгийн залуу энэ яам шиг үйл ажиллагааны чиглэлтэй яам дэлхийд өөр хаана ч байхгүй гэдгийг тэрээр онцолж байлаа. Хойд Солонгост яг ийм яам байхгүй боловч нэгдлийн асуудлыг хариуц­сан тусгай хэлтэс ажилладаг гэнэ. Нэгдлийн яам байгуулагдан одоог хүртэл ажиллаж байгаа нь хоёр Солонгосын харилцаа тасраагүй үргэлжилж байгааг илтгэж байгаа хэрэг юм гэж Ким Жон Му дарга тодорхойлсон. Энэ яам хоёр Солонгосын хамтын ажиллагаа, нэгдлийн талаарх бодлого боловс­руулалт, бодлогын судалгаа, мэ­дээ­лэл цуглуулах, хоёр Солон­госын хоорондын худалдаа гэх мэтэд хяналт тавьж ажилладаг байна. Мөн дээрхээс гадна өмнөд Солонгосын ард иргэдэд хойдуу­дын талаар эерэг зөв мэдээлэл түгээхэд багагүй анхаарал хан­дуулдаг талаар Ким дарга өгүүлж байлаа. Ер нь хоёр Солонгосын хооронд болох аливаа гэрээ хэлц­лийн анхан шатны хэлэлцээрийг Нэгдлийн яам хариуцдаг гэнэ лээ. Харамсалтай яг өнөөгийн байд­лаар байдал хурцадмал байгаа тул шууд үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байгаа талаар ч дурдаж байсан. Тэдний ярьж бай­гаагаар хуваагдмал үндэстэн эргэж нэгдэх гол загвар нь баруун зүүн Германы нэгдэх процесс гэдгийг ч онцолж байлаа. Нэг ёсондоо Германаас шууд туршлага судлах ажээ. Хоёр Солонгосын нэгдэлд ихээхэн хэмжээний санхүүжилт хэрэгцээтэй бөгөөд урьдчилан тооцоолох оролдлого бол хийж үзэж. Гэвч албан ёсоор гаргасан тоо, тооцоо хараахан байхгүй. Ядаж л засаг захиргааны нэг­жүүдийг нэгтгэхэд эхний ээлжинд 42 сая ам.доллар шаардлагатай гэсэн тоо гарчээ. Юутай ч өмнөд Солонгосын засаг захиргаа Гер­маны нэгдлийн загвар болгон авч нэгдэх төлөвлөөтэй байдаг юм байна. Ирээдүйн нэгэн цагт хоёр Солонгос нэгдэж хүчирхэг гүрэн бий болох биз ээ.

Үргэлжлэл бий.

Я.БАЯРБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих