МАН-аас тойрогт 18 бизнесмэн нэр дэвшжээ

Парламентийн суудалд очиход нэлээн хэдэн дамжлага бий. Мэдлэг чадвараас гадна, ар талын татаас, халаасан дахь мөнгө гээд олон шалгуур байдаг. Үүнээс хамгийн хүчтэй нь хувийн бизнес нь тогтворжсон, намдаа зориулах мөнгөтэй байх гэсэн шаардлага юм. Намууд үүнийг үгүйсгэн ярьдаг ч хамгийн чухал нь гэдгийг хүн бүр мэддэг. Энэ жил УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр нэр нь тодроод буй   хүмүүсийн дунд шинэ, хуучин гээд олон бизнесменүүд байгаа юм. Энэ удаа 24tsag.mn сайт МАН-аас тойрогт нэр дэвшиж, УИХ-ын танхимд зүтгэж байгаа томоохон бизнесменүүдийг зүслэн нэрлэж байна. Дараагийн удаа энэ намын листэнд орсон хөрнгө бэлтэй хүмүүсийг танилцуулна. Мөн удахгүй АН-ын аварга бизнеменүүдийг нэрлэх болно.

19b1b51df1df2d6agreat1 М.Билэгт – Энэ жил Баянхонгор аймагт нэр дэвшихээр болсон М.Билэгт бол тойрогтоо шинэ хүн. Гэхдээ бизнест бол хуучин хүн. Тэрбээр барааны их дэлгүүрээс эхлээд барилгын үйл ажиллагаа явуулдаг “Ачлал трейд” ХХК-ны захирал. “Ачлал” их дэлгүүр 800 орчим хүнийг ажлын байраар хангадаг бол энэ компани барилгын салбарт ажилладаг хүмүүсийн тоо мянгаар хэмжигддэг аж. Тэрбэр нэгэн ярилцлагандаа бизнесийн гараагаа нөхөртэйгээ хамт ганзагын наймаанаас эхлүүлсэн. Одоо бол  Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Оны шилдэг бизнесмен эмэгтэй”, МҮХАҮТ-ын “Шилдэг эмэгтэй удирдагч” өргөмжлөлийг хүртсэн амжилттай яваа ажил хэрэгч эмэгтэй юм.


Ц.Дашдорж
- Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдыг “Монгол Тамхи Со” компаний захирал гэдгийг хүмүүс андахгүй. Ц.Дашдорж сайд энэ компаний 30 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн байна. Энэ нь 508 сая 026,4 мянган төгрөгөөр үнэлэгдсэн байна. Түүнийг өөрийн эзэмшилд байдаг “UB palace”-ыг худалдах гэж байгаа тухай яриа гараад байгаа ч одоогоор батлагдаагүй байна. Ийм нэгэн бизнесмен Говь-Алтай аймгаас дахин парламентад өрсөлдөх гэж байна.

19b1b51df1df2d6agreat1Н.Номтойбаяр – “МАК”-ын гэх тодотголтой дэд сайд Н.Номтойбаярын мөнгө,хөрөнгийн тухай хэвлэлүүд бишгүйдээ л нэг шуугисан. МАН-д мөнгөтэй хүний хүүхэд орж ирлээ гэж унтууцаж байхад бизнес сэтгэлгээтэй хүн нэгээр нэмэгдлээ гэх нь ч байсан. Тэрбээр энэ тухайд “Үнэндээ зарим хүн на¬майг ATM /бэлэн мөнгөний машин/ гэж хардаг байхыг би үгүйсгэхгүй. Кноп дарна. Мөн¬гө гардагтай л адилхнаар. Яг үнэндээ бол амархан код нь тайлагдаад мөнгө урс¬гадаг амархан машин ч биш л дээ. Хүмүүс тэр тусмаа хэвлэлийнхэн өнгөн талаас мөнгө гэж хардаг ч үнэндээ тэрний ард байгаа нөр их хүч хөдөлмөрийг олж хардаггүй нь харамсалтай” хэмээн ярьж байжээ. Ямартаа ч Дорнод аймагт нэр дэвшиж байгаа Н.Номтойбаяр бол яалт ч үгүй асар том бизнесийн хүрээтэй залуу. Түүний өвлөсөн “МАК” компани одоо цемент, шохойн үйлдвэрээс гадна дэлхийд алдартай “Hyatt” зочид буудлын сүлжээг Монголд байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Б.Амарсанаа – МАН-ын дэргэдэх НАМОХ-ны ерөнхийлөгч Баатарын Амарсанааг Дундговь аймгийн тойрогт нэр дэвшүүлээд байгаа. Тэрбээр залуу хүн ч гэсэн улс төрийн карьераа хөөхийн хажуугаар шаггүй бизнестэй. Б.Амарсанаа цахилгаан сантехник угсралтын “НАБ групп”-ыг эзэмшдэг.  Энэ компани “Чингис” зочид буудлыг барих үед сантехникийн ажлыг нь хийж байсан юм. Харин одоогоор том тендерүүдэд тэр болгон харагдахгүй, сураг нь бүдэгрээд байгаа.

19b1b51df1df2d6agreat1Д.Оюунхорол - Завхан аймагтаа л “босс” Д.Оюунхорол гишүүн бас л хоосон хүн биш. Тэрбээр олон жижиг биш, ганц том бизнестэй. Түүнийг Монголын томоохон хувийн дээд сургуулиудын нэг болох “Отгонтэнгэр” сургуулийн захирал гэдгийг хүмүүс андахгүй. Харин энэ сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, МУ-ын гавьая багш, доктор профессор цолтой гэдгийг тэр бүр мэддэггүй. Гэхдээ “Отгон тэнгэр” сургуулийн Удирдах зөвлөлийн албан тушаалтай тэрбээр энэ тухайгаа АТГ-т өгсөн мэдүүлэгтээ огт дурдаагүй байгаа юм.

Д.Балдан-Очир - “Дарханы гурил тэжээлийн үйлдвэр”-ээр овоглодог Д.Балдан-Очир гишүүн энэ удаа Завхан аймагт “зодоглох” гэж байна. Тэрбээр энэ үйлдвэрийн 10 хувийг эзэишдэг гэдэг ч үүнээс илүү эрх мэдэлтэй гэдгийг ойрын хүмүүс нь ярьдаг. Д.Балдан-Очир гишүүний хамгийн анхны компани нь “Мандал Интернешнл” ХХК аж. Сүүлд “Дарханы гурил тэжээлийн үйлдвэр”-т дэлбэрэлт болсноор гишүүний энэ жилийн сонгуулийн барцад гарсан гэж ерөөх хүн цөөнгүй байна. Түүний нэр дээр 2800 бод, хоёр ширхэг “Ланд” машин гээд бас бус олон хүний нүд хужирласан хөрөнгө бий.

19b1b51df1df2d6agreat1О.Содбилэг – Нэгэн цагт аавынхаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан Орхон аймгаас О.Содбилэг нэр дэвшихээр болоод байгаа билээ. Түүнийг “залуу хүн” гэхээс  илүү “баян” гэж цоллох нь олон. Түүний нэр “Улаанбаатар” зочид буудал, “НИК” компани, “Uptown” сэтгүүл, “Капитрон” банк, “Эрдэнэт групп” гэх мэт олон нэртэй холбогддог. Мөн “Петровис” компаний ТУЗ-ийн гишүүн, дэд захирал. Тиймдээ ч “Петровис”-ын охин компани болох “Петроматад”-ын хувьцааг Лондонгийн Хөрөнгийн бирж дээр гаргах ажлыг гардан хийсэн.

Д.Дамба-Очир – Худалдаа наймаанаас гадна замын бүтээн байгуулалтанд том хөрөнгө оруулагч “Очир төв” компаний хувьцааг 100 хувь эзэмшигч.  Энэ компани нь 2 тэрбум 990,800 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна. Төв аймгийн Лүнгийн замын тендерийг аваад “Лүнгийн замыг там болгосон” гэх шүүмжлэлд өртөөд байгаа. Гэсэн ч Д.Дамба-Очир гишүүн одоо Өмнөговийн Оюутолгойн бүтээн байгуулалтанл оролцохоор замын том тендерүүдийг авсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тэрбээр энэ жил Орхон аймгаам нэр дэвшиж байгаа билээ.

Б.Чойжилсүрэн – Увс аймгийн хур хөрөнгөтнийдийн тэргүүн эгнээнд байдаг түүнийг 2008 онд иргэдтэй уулзахдаа мөнгө тарааж байсан бичлэг цацагдаж байсныг зарим хүн санаж буй. Үнэхээр тэрбээр УИХ-д гарахын тулд хэдэн ч төгрөг тарааж чадах бэлтэй хүн. Түүнийг мэдэлд байдаг “Хурд групп” өнөөдөр хүрээгээ улам тэлсээр байгаа бөгөөд “ТОП 150 аж ахуй нэгж”-ийн эхний эгнээнд бичигддэг билээ. Тэрбээр “Хурд Хүнс”, “Хурд-Авто”, “Хурд групп” гэсэн гурван компаний хувиа хуваадаггүй эзэн ноён юм. Б.Чойжилсүрэн бол Увсдаа төдийгүй МАН-ын хамгийн том бизнесменүүдийн нэг. Сүүлийн үед түүний “Хурд групп” уул уурхайн салбар руу хөл тавихаар сонирхож эхлээд байгаа юм.

19b1b51df1df2d6agreat1С.Бямбацогт – Ховдын бизнесмэн залуу энэ жил хоёр дахь удаагаа Ховд аймгийн тойргоос нэр дэвшиж байна. Тэрбээр нийт 14 компаний хувьцаа эзэмшигч. Олон зүйл нуршилгүй нэрсийг нь жагсаая. “Ньюпрогресс групп” ХХК 25%, “Ньюпрогресс” ХХК 25%, “Алтайтрейд” ХХК 19.21% , “Мост интернаци” ХХК 10% , “Эй ти инженеринг” ХХК 10%,“Ньюпрогресс тур” ХХК 18.75, “Ньюпрогресс технологи” ХХК 24%,“Эй ти Пи” ХХК 48.36% , “Грийт чаннел” ХХК 50%, “Эй ти Кей” ХХК 33.4%, “Ньювүүд” ХХК 20%, Футур техно” ХХК 50% , “Жи Эс Эс” ХХК 100% ,”Ньюпрогресс майнд” ХХК 20%. Саяхан түүний мэдлийн “Ньюпрогресс групп” 1000 ажлын байрны өдөрлөг зохиосон нь ямар цар хүрээтэй компани болохыг харуулсан юм.

Б.Бат-Эрдэнэ –УИХ-ын гишүүдээс хамгийн олон малтай, 3000-т малчин. Тэрбээр “Буудайн цацал” /20%/, “Атар чандгана” /51%/, “Атар чандгана сүү” /14%/ компаниудад нийт 40 сая 500 мянган төгрөгийн хувьцаа эзэмшдэг. Атар чандгана бол 1000 үнээний фермтэй том нэгж. Мөн “Витафит”-ын хувьцаа эзэмшигч. Дархан аварга хүний хувьд эд  хөрөнгө, мал хуйгаар илүү байна уу гэхээс дутахгүй. Түүний нэр дээр 400 бод, 3100 бог, 20 хурдан удмын адуу байдаг. Эдгээр нь нийлээд 182 сая төгрөгөөр үнэлэгджээ.

19b1b51df1df2d6agreat1Л.Энх-Амгалан – Монголын топ компаний дэд ерөнхийлөгч энэ хүнийг мөнгөгзй, хувьда бизнесгүй гэвэл итгэх хүн олдохгүй. “MCS”, “Энержи ресурс”-ын тухай шуугиан дэгдэх бүрт хэвлэлээр гарч тайлбар хийсээр олны танил болов. Түүний мэдлийн ямар компани байдаг нь одоогоор тодорхой биш байгаа ч 2012 оны сонгуулийн сурталчилгаагаа гурван нисдэг тэрэг хөлслөн эхлүүлсэн гэхээр ямар бэлтэй хүн бэ гэдэг нь тодорч байна.

Н.Төмөрхүү – 2012 оны “Алтан сарнай”-ын эзэн. МАН-ынхан эдийн засаг, бизнесийн салбарын оны онцлох хүнээр “Өндөр буянт холдинг” компаний  захирал Н.Төмөрхүүг тодруулжээ. Тэрбээр МАН-д цоо шинэ хүн биш бөгөөд НАМЗХ-ы дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай. “Өндөр буянт холдинг”-ыг Тусгаар тогтнолын ордонг барьсан компани гэдгээр нь олон нийт мэднэ. Тусгаар тогтнолын ордон ашиглалтанд ороогүй байхдаа шатаж, Н.Төмөрхүүгийн нүүрийг улайлгаж байв. Энэ компани Сүхбаатар дүүргийн Тамгын газрын барилгыг тендерээр барьсан, одоо Туулын хөдийд Удирдлагын академийн орчимд том хороолол босгохоор төлөвлөөд байгаа аж.
Х.Бадамсүрэн – Ирээдүй нь мөнгөөр хэмжигдэх болсон Өмнөговийн шилдэг бизнесменүүдийн нэг. Х.Бадамсүрэн гишүүн “Сайн менежмент”ХХК, “Магнай тотал”ХХК , “Өргөө менежмент”ХХК-ны тодорхой хувийг эзэмшдэг. Өмнө нь “Монросцветмент”-нэгдлийн захирлаар ажиллаж байсан түүнийг оросуудтай нийлж компани байгуулсан гэж цуурдаг ч тэр нь одоогоор  тодорхой байгаа. Ямартаа ч Х.Бадамсүрэн бол Өмнөговьтоо л толгой цохих бизнес сэтгэлгээтэй хүн.

19b1b51df1df2d6agreat1Ц.Батбаяр – 2008 оны сонгуульд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Батбаяр энэ жил буйра сэлгэж Хан-Уул дүүргээс нэр дэвшихээр болоод байгаа. Тэрбээр “Ганьт” ХХК-20 хувийг эзэмшигч бөгөөд “Женко Тур” ХК, “УБ-ЗБ”ХК .”Зоос банк” ХК, “Говь” ХК, “АПУ” ХК зэрэг Монголын толгой компаниудад тус бүр 10 ширхэг хувьцаатай. “Ганьт” ХХК Ц.Батбаяр гишүүний нэр дээр байдаггүй ч эхнэрт нь хамаарч явдаг. Барилгын салбарт бас л амжилттай яваа компани юм. Барилгын компанитай учраас өнгөрсөн сонгуульд “Айл бүрт гурван өрөө байр” гэсэн хэрэгжээгүй уриагаар оролцсон гэж ярих нь байдаг.

Б.Лхагважав – Энэ хүнийг олон танигдсан хоч нь “Урбанек”. Ерөнхий сайдын зөвлөх, МАН-ын гишүүн гэхээс нь илүү “Урбанек” Б.Лхагважав гэж өөр хоорондоо ярилцдаг. “Урбанек” бол хүнсний салбарт импортын бараагаар толгой цохидог компани. “Хоол ч, хольц ч “гэсэн рекламыг нь хүүхдүүд дуурайн тоглож байсанх үе бий. Одоо ч зах зээл нь хумигдаагүй амжилттай яваа.

19b1b51df1df2d6agreat1Д.Арвин –Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Арвин бол шаггүй ажил хэрэгч эмэгтэй. Тэрбээр барилгын “Их Өргөө” компанийг 100 хувь эзэмшдэг. Одоогоор шинээ баригдаж байгаа төрөх эмнэлгүүдийн тендерийг авч зарим барилгын компаниудын атаархлыг төрүүлээд байгаа. Тиймээс Д.Арвин гишүүнийг НББСШУ-ны байнгын хорооны дарга байхдаа төрх эмнэлгүүдийн тендерийг өөртөө авсан эгж мэр сэр ярилцдаг аж.

Ч.Ганхуяг – “Талх судлаач” хочтой болсон Сангийн дэд сайд Ч.Ганхуяг бол улс төрд ч, намдаа ч, бизнесийн салбарт ч шинэ хүн биш. Түүнийг өмнө нь “Хас”-ын Д.Ганхуяг ч гэж дууддаг байв. Тэрбээр Хас банкны 15 хувийн мэдэлтэй, “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн 19b1b51df1df2d6agreat1тодорхой хувийг эзэмшдэг. Хамгийн сүүлд найз нартайгаа нийлж “Кидан” гэдэг нэртэй хадгаламж зээлийнхоршоо байгуулсан.

Д.Сумъяабазар – Аваргын ард их юм бий.  Д.Сумъяабазар аварга барилдахаа болиод бизнесмэн төрхтэй болсныг хүн бүр мэднэ. Одоо болд улс төрчийн  шинжтэй болоод байгаа. Зургаан жилийн өмнө байгуулагдсан “Үндэсний хөрөнгө оруулалт”-ын банкны ТУЗ-ын даргын албан тушаалтай. Түүнийг Д.Дагвадорж аваргатай нийлж Японд бизнес эрхэлдэг тухай батлагдаагүй яриа байдаг.
Т.Гэрэл /24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих