Монгол улс мянганы сорилтын сангийн “Шилдэг орон”-оор шалгарлаа

Монгол Улс АНУ-ын Засгийн газрын Мянганы сорилтын корпорацийн анхны шагнал болох “Шилдэг орон”-оор шалгарчээ.

Манай улсад хамгийн их хэрэгцээтэй байгаа төслүүдийг ард иргэдээр хэлэлцүүлснээр эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, цэвэр агаар, авто зам, бүртгэлийн чиглэлээр Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын компакт гэрээ эхлээд гурван жил өнгөрч байгаа.

“Монголчууд бидний идэвх чармайлтыг дэлхийн улс орнууд, түүний дотор бидэнтэй хамтран ажилладаг АНУ, АНУ-ын мянганы сорилтын сан үнэлж байна. Мөн энэ нь монголчуудын нэр төрийн хэрэг юм” хэмээн Монгол улсын Ерөнхий сайд, Монголын мянганы сорилтын сангийн удирдах зөвлөлийн дарга С.Батболд уг шагналыг хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр тэмдэглэн хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих