УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Д.Хаянхярваагаа жийж явна.

Эрх баригч хоёр намын залуу лидер улс төрчдөөс хамгийн гайгүй цэвэрхэн, ирээдүйтэй гэгдэж буй хүмүүсийн нэг бол Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар хэмээн хашир хуульч сэтгүүлчид дүгнэх болжээ. УИХ мөн чанартаа бол сургуулийн дээврийн цоорхой, эмнэлгийн орны даавуунд санаа зовох бус хууль батлах дээд байгууллага гэдгийг ойлгуулж чадаагүй 20-н жилийн хугацаа өнөөгийн улс төрийн байдлыг хандив тусламж болгон хувиргаад байна. Үүний эсрэг цогтой дуугарч, зөв мэдээлэл өгөхийн төлөө явж байгаа Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нар өөрийн тойрогт нэр дэвшихдээ нам хамт нэр дэвшиж буй хүмүүсээсээ аль болох зай барьж хувийн тоглолт хийх сонирхол нь өндөр байгаа гэнээ. Ялангуяа Ж.Сүхбаатар Дархан-Уул аймагт дахин нэр дэвшихдээ олны хэл амны бай болж нэр хүнд муутай яваа Д.Хаянхярваагаас болж өөрийнх нь рейтинг унахвий гэхээс болгоомжилж, далдхан хар багадахаа нэг байранд өсөж торнисон бие даан нэр дэвшигч С.Ганбаатар ахтайгаа далдуур гар барин явих сонирхолтой байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих