С.Сэрчмааг нөхөр нь дуулахаа боль гэдэг байснаас салахад хүрчээ

Дуучин С.Сэрчмаа өөрийн нөхөр, Хятадын саятан н.Баяртаас салсанаа  хэвлэлээр албан ёсоор зарлалаа.
Тэрээр өмнө нь “Би нөхрөөсөө салаагүй. Зүгээр уран бүтээлээ хийх гээд л охиноо аваад Монголдоо ирсэн” гэж ярьдаг байсан ч аргагүй эрхэнд хоёр тийш болсноо хүлээн зөвшөөрчээ.
Дуучин бүсгүй энэ тухай :
“Тэр хүн миний уран бүтээл, дуу дуулахыг хориглодог байснаас болоод бид хоёрын хооронд зөрчил үүссэн. Бид хоёр , хоёр өөр орны хүн, хоёр өөр иргэншилтэй, өөр соёлтой, өөр хүмүүжилтэй байсан учраас тэр байх л даа.Хоёр биз салсан нь үнэхээр үнэн.Зарим хүмүүс намайг ашиг, мөнгө харж суусан гэж боддог байх. Хэрвээ үнэхээр би мөнгө харсан бол хүүхэдтэй болохгүй л байсан” гэх мэтээр өгүүлжээ.

С.Сарнай


URL:

Сэтгэгдэл бичих